Зөвшөөрөлгүй ажилласан ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ

Б.Лхамаа / Хууль

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” 02-01/30 дугаартай төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Бор хуст хайрхан ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-ын ашиглалтын байдалд шалгалт хийлээ.

Шалгалтаар барилга байгууламжийг байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоож, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажиллалаа.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.137] 2020-06-03 12:34:26

Дизель түлшинд анхаарал хандуулаач дээ. Муу түлшнээс болж машин эвдрээд байна. Тэгээд оркууд нь ойлгохгүй зовлонтой юм. Машин ямар ч хүчгүй болчихоод оношлуулах санаатай арай гэж хүч авахаар нь өгсүүр газар хаазлаад гарахын даваан дээр ард явсан орк яасан юм байгаан шахаж орж ирээд урд гарлаа. Эгнээ солих гэхээр дагаж эгнээ солиод урд ороод тоормозлоод байх юм. өөрийнх нь машиныг мөргөхөөс өөр аргагүй болно гэдгийг мэддэггүй орк байлаа.

Зочин [122.201.31.137] 2020-06-03 15:06:44

Өнөөдөр зүүн салаа руу явсан цагаан дунд гарын жийпний жолооч чи бол жинхэнэ p.... шүү. Murana гэсэн бичиг тулж харагдаад байсан. Ёстой новш

Зочин [122.201.31.137] 2020-06-03 12:40:14

Ёстой ядарч байж дээшээ гарлаа. Үнэхээр хэцүү байлаа. Хар утаа хаяад өгсөж чадахгүй байгаа машиныг ингэж шахаад урд нь гарч тормозлоод байгаа хүн жолооч мөнүү. Ийм жолоочид авах арга хэмжээ баймаар байна. Дизель түлш үнэхээр чанар муутай байна. Утаа хаяж байна, помп ойр ойрхон эвдэрч байна. Машин ямар ч хүчгүй болж байна.

Zochin [202.179.21.246] 2020-06-03 04:48:47

Hotoor dvvren mergejliin hynaltiinhan bh shig baih ym.hariutsan dvvregt ni ymar obiykt shineer barij baihuulagdaj bgaag ni meddeggvi ymuu...eswel medeegvi tsarailaad bdg ym bh daa...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.