Сөүл хотын шүүх Пусан хотын орлогч даргыг авлигын хэргээр шийтгэжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Сөүл хотын шүүхээс Пусан хотын Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ю Чжэ Су-г авлига авсан хэрэгт буруутган 1,5 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял оногдуулж, 90 сая вон /73 мянган ам.доллар/-ын торгууль оногдуулсан тухай Өмнөд Солонгос Улсын хэвлэл, мэдээллийн “KBS” агентлагаас мэдээлжээ.

Тэрбээр БНСУ-ын Санхүүгийн хороо болон Пусан хотын захиргаанд 2010-2018 онуудад ажиллаж байхдаа 47 сая вон /38 мянган ам.доллар/-ы авлига авсныг прокурорын байгууллагаас нотолсон байна. Уг хэргийн шүүх хурал прокурорын яллах дүгнэлт гарснаас 5 сарын дараа болсон юм.


Сэтгэгдэл

зочин [103.10.22.10] 2020-06-04 22:52:27

38000 $ г 73000 $ болгож буцаан авчээ манайд яадаг билээ 10% г нь буюу 380$ г л авах юм байна энэ шударга ёс уу?

зочин [124.44.156.207] 2020-06-03 21:16:12

Монгол улс гадаадын туршлага жишгийг их ярьдаг, дуурайдаг, хуулбарлан хэрэгжүүлдэг болохоор энэ туршлагыг шууд нэвтрүүлэх байх даа?

Зочин [66.181.177.227] 2020-06-03 16:35:47

38хан мянган долларын хахууль уу? манайд бол оймсонд л бдаг мөнгө шүү дээ!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.