“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 121 мянга 675 хүүхэд хамрагджээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 121 мянга 675 хүүхэд хамрагдаад байна.

Энэхүү үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг нийслэл, аймаг тус бүрээр авч үзэхэд Улаанбаатар хотод 62709 хүүхэд хамрагдсан бол Дундговьд - 624, Өмнөговьд - 778, Төв аймагт - 726 хүүхэд буюу мянгаас бага хүүхэд хамрагдсан бол Дархан-Уул - 6551, Дорнод - 6430, Баян-Өлгий - 5320, Баянхонгор - 5014, Орхон - 4943, Увс - 4238 хүүхэд тус тус эмчлүүлсэн нь аймгуудаас хамгийн олон хүүхэд эмчийн үзлэгт орсонд тооцогдож байна.

Эмчлүүлсэн нийт хүүхдийн 137 мянга шахам нь цоорол зогсоох түрхлэг /сүүн шүд/ хийлгэсэн бол 167 мянга шахам хүүхэд цоорлын эмчилгээнд хамрагджээ. Мөн 39 мянга гаруй хүүхэд шүд авахуулсан бол 96 мянга шахам хүүхэд урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэгч түрхлэг хийлгэсэн байна. Харин нийт хүүхдүүдээс 3703 нь эрүүл шүдтэй байжээ.

Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулсан юм.

Улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг сонгон шалгаруулалтад оролцсоноос хөдөө орон нутгийн 84, нийслэлийн 115, нийт 199 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг тэнцэж хөтөлбөрт хамрагдсан.

Хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгээс үзлэг, эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх, харин эцэг, эх, асран хамгаалагчийн талаас эрүүлжилтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж, хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжиж байгаа юм.


Сэтгэгдэл

javzan [202.179.25.140] 2020-06-04 16:52:17

odoo uzleg zogsson geed uzehgui udaj bna,10-p khoroolol ineemseglel emneleg


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.