Дөрвөн оюутан, ачаа тээврийн нэг жолооч нийт таван хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1530 хүн ажиглалтад байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: Зургаадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 715 шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй.
Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байсан. Жолооч зургаадугаар сарын 3-нд ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэлсэн.Ингэснээр Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн нийт тохиолдол 190 боллоо.



















.jpg)













































Г.ЗАНДАНШАТАР: Монгол хүлгийн босоо цагаан хийморь дэлхийд мөнхөд дуурсаг
Олон улсын Физикийн 56 дугаар олимпиад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид бүгд медаль хүртжээ
Богдхан уулын дархан цаазат газар төрийн бүх үйлчилгээг e-business.mn системд шилжүүллээ