Д.Нарангэрэл: Иргэд гараа сайн угааж, амны хаалтаа зүүхийг анхааруулъя

COVID-19 өвчний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 өвчний халдвар дэлхийн 216 улс орон, газар нутагт бүртгэгдэж, 6,688,000 хүн өвчилж, 392 мянган хүн нас бараад байна. Нийт гурван сая хүн эмчлэгдэж байгаа бөгөөд мөн гурван сая хүн эдгэжээ.
Сүүлийн 24 цагт халдварын 122,000 тохиолдол шинээр бүртгэгдэж, 5,000 хүн нас барсан байна.
Манай улсад 12 хүн шинээр ажиглалтад орсон бол 288 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн хяналтад шилжсэн. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын 10 эмч зорчигчдыг ажиглан ажиллаж байгаа бөгөөд 5,902 хүнд тандалт хийсэн халдварын сэжиг илрээгүй байна.
ХӨСҮТ-ийн 119 дугаарт өнгөрсөн 24 цагт 174 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Мөн АНУ, Индонез, Швед, Австралиас есөн монгол хүн утасдаж, зөвлөмж зөвлөгөө авлаа.
Иргэд амны хаалт зүүх байдал суларлаа гэдгийг хэлж, анхааруулсан. Тиймээс хүн бүр амны хаалтаа зүүх хэрэгтэй. Үүнийг дэлхийн бусад улсад ч зөвлөсөөр байна.
Амны хаалтны хэрэглээн дээр хамгийн хойрго байсан Их Британи улс хүртэл зургаадугаар сарын 15-наас эхлээд нийтийн тээврээр зорчиж байгаа бүх хүн амны хаалт заавал зүүх шийдвэрийг гаргаад байна. Тиймээс иргэддээ маань гараа сайн угааж, амны хаалтаа зүүхийг анхааруулъя. Мөн халдварын шинж тэмдэг 15-30 насныхны гар, хөлийн хураагаар улаан, ягаан, хөх зүйл туурч, халуу дүүгэх, хөндүүрлэх, хамрын үзүүр дээр юм гарах зэргээр илэрч байна. Ийм шинж тэмдэг илрээд халуурахгүй байвал сэжигтэй гэж үзэж, шинжилгээ хийлгэхийг зөвлөж байгаа гэлээ.
“Монполимет”-ийн дансыг царцааж, Ц.Гарамжавыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмааг “ажилтнаа зодсон” гэх үндэслэлээр шалгаж байна
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэж болно
XV Далай ламыг албан ёсоор тодруулахаа мэдэгдлээ
"The Mongolz" багийг ялгаварлалгүй шагнана биз дээ?
2030 оноос баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглоно
Орбан: Европын холбооны ихэнх орны иргэд Украиныг элсүүлэхийг хүсэхгүй байна
Монгол судлал Монголын саятнууд, тэрбумтнуудын нэрээ мөнхлөх боломж, сонирхол
Шимизү Такэнори: Эзэн Хааны айлчлал хоёр орны харилцаа улам гүнзгийрч, хөгжих боломж олгоно гэдэгт итгэлтэй байна
Зеленский, Трамп нар утсаар ярилцав