Хятад: Дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнгүй
Өнгөрсөн өдөр БНХАУ-д коронавирусний халдварын таван шинэ тохиолдол, мөн шинж тэмдэггүй гурван тээгч илэрч, найман хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.
Шинэ тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд дөрөв нь Шанхай хотод нэг нь Сычуань мужид бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадад коронавирусний халдварын 83 027 тохиолдол илэрч, 78 327 хүн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусний халдвартай 66 хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Гаднаас нийтдээ 1768 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 1707 хүн эдгэрчээ.
БНХАУ-ын эрх баригчид дөрөвдүгээр сарын 1-нээс халдварын шинж тэмдэггүй өвчлөлийн талаар мэдээлж эхэлсэн билээ. Өнгөрсөн 24 цагийн байдлаар гурван ийм тохиолдол илэрсний нь нэг нь гаднаас орж ирсэн байна. Одоогийн байдлаар шинж тэмдэггүй 297 тээгч эмнэлгийн хяналтад байгаа аж.






















































.jpg)













"Монгол хаан" жүжгийг дэлхийн театрын ноён оргил Broadway-д тоглуулахаар алдарт Nederlander групп Монголд айлчлах гэж байна
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугам ашиглалтад орсноор 135 тогтмол ажлын байр шинээр бий болно
Ж.Золжаргал: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, даргын төлөөлөл болох эрсдэлтэй
Х.Нямбаатар: Нарны гүүрээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний зам, талбайг шинэчилнэ
Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Энэтхэг рүү коксжих нүүсний дээжийг туршилтаар тээвэрлэнэ
"Боловсролын үнэлгээний төв"-өөс тайлбар мэдээлэл гаргажээ
Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах төв болон сувиллын хүртээмж нэмэгджээ
Ираны боомтуудыг бүслэх ажиллагаа явуулна
Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо