Зам тээврийн ноцтой ослоор таван хүн амиа алджээ

Н.Алтанцэцэг / Хууль

Энэ долоо хоногт зам тээврийн ослоор 24 хүн бэртэж, орон нутагт таван хүн амь насаа алджээ. Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зам тээврийн ноцтой ослуудаас дурдвал:

2020.06.01-ний өглөө 05:48 цаг орчимд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Honda Insight маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Д, зорчигч 30 настай, эрэгтэй О, 29 настай, эрэгтэй Н нарын гурван хүний амь нас хохирсон,

2020.06.04-ний өдрийн 10:35 цаг орчимд Архангай аймгийн Хашаат сум, Жаргалант багийн нутаг дэвсгэр асфальтан замд улсын дугааргүй Dayun маркийн Г жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 47 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон,

2020.06.04-ний шөнийн 22:20 цаг орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум /аймгийн төвд/ шороон замд Mutsubishi L200 маркийн А жолоочтой автомашин Бүргэд маркийн Г жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 27 настай, эрэгтэй Г-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 108 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ долоо хоногт нийт 918 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 644 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -16
  • Мөргөлдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх цэг мөргөх хэлбэрээр-1
  • Мотоцикл, унадаг дугуйтай мөргөлдөх хэлбэрээр-5 тус тус бүртгэгдсэн байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 5,0 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 7,4 хувиар, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 44,5 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 12,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, урин дулааны улирал ирж унадаг дугуй, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцох хөдөлгөөн нэмэгдсэн тул анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.55.180.58] 2020-06-08 13:32:05

авто замуудад ЖИН хэмждэг пүү байрлуулах, засмал замаар даацын дагуу тээвэрлэлт хийх цаг болсон. авто уэгүүдийн хооронд явсан машины ХУРДЫГ ч хянах боломжтой болсон шүү . санаачилга дутуу байна

Зочин [202.126.90.94] 2020-06-06 23:49:47

Туршлагатай, тулхтай, мэдлэгтэй, чадвартай гээд хуцаад байдаг төрийн хэдэн хорт могой түшээд минь согтуугаар машин жолоодох тал дээр хуулиа чангатгахгүй юмуу. Та хэд маань 30-аад жил биелсэн шулам болж төрд байлаа. Юу ч хийсэнгүй. Та хэдийг маш их эмгэнэлт тавилан хүлээж байна

zochin [153.232.9.51] 2020-06-06 08:55:31

hairan zaluus min ed nasandaa... hujaa moto g bugdiig ni bolih heregtei... mori, temee bolon duguigaa l saihan hergeltsgee

Зочин [51.68.33.30] 2020-06-07 18:42:23

Согтуугаар мориноос унаад үхсэн зөндөө л байдаг

Зочин [66.181.161.122] 2020-06-05 22:59:24

Tsuuhun heden mongolchuud zuurdaar uheed duuslaalda yay da


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.