Сидней-Улаанбаатарын нислэгийн хөөрөх цаг хойшлогджээ

Н.Алтанцэцэг / Нийслэл

МИАТ-ийн тусгай үүргийн онгоц 6 дугаар сарын 6-нд Сиднейд төлөвлөсөн цагаараа бууна.Харин 6 дугаар сарын 7-ны 19.05 цагт хөөрөх хуваарьтай Сидней-Улаанбаатарын нислэг нь 6 дугаар сарын 8-ны 7.00 цагт болон хойшлогдож буйг МИАТ компаниас дөнгөж сая бидэнд мэдэгдэн зорчигчдод зарлаж өгөхийг хүслээ хэмээн Австрали дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Уг мэдээлэлд "Манай онгоц буцах замдаа Филиппиний Сэбү хотын нисэх буудлаас гадна олон улсын нисэхийн дүрмийн дагуу онцгой тохиолдолд хүлээн авах запас нисэх буудалтай тохирдог юм байна. Индонезийн нэг буудалтай запас буудал гэдгээр тохирсон байсан ч гэнэт 24.00-06.00 цагийн хооронд хүлээн авах боломжгүй боллоо гэж мэдэгдсэн учир манай онгоц Сиднейгээс хоцорч нисэхээр болжээ.Та бүхэн зөвөөр ойлгон хүлээцтэй хандаарай.

Зорчигчид 6 дугаар сарын 8-ны үүрээр буюу нислэгийн цагаас 3 цагийн өмнө ирж бүртгэлээ хийлгэх бөгөөд ЭСЯ-ны шуурхай утас 0423058032 дугаараар холбогдож болно "гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.168.81] 2020-06-07 13:11:19

ЗА ЯАХАВ ӨЧНӨӨН ХОНОГ ЭХ ОРНЫХОО ЗҮГ ХАРУУЛДСАН ЮМ, ЯМАРЧ ГЭЖ ЭХ ОРНЫ МИНЬ ОНГОЦ АНХ УДАА ОЧИЖ БАЙХАД ГАНЦ ХОНОГ ТЭСНЭ ШҮҮ.

Zocnin [68.145.61.75] 2020-06-07 10:31:03

Ex ornii maani mongon huleg haa holiin awstrali tiwd ocnij eleg negtnee awcnircn bgaa ni yutai saihan Ex ornii maani buyan iweel ve

Eh oron [139.5.218.74] 2020-06-06 21:37:19

Tursun eh etzeg tulsan gazar nutag taniihaa tuluu gadaadiig muruuduj yavdag muu eriin uymnuudiig zevuutzene

Зочин [66.181.189.161] 2020-06-07 02:12:52

Муу мал

Зочин [192.82.75.233] 2020-06-06 19:11:09

Mahtan-sebu олон улсын буудлыг манайд өгсөн юм байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.