Д.Нямхүү: Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 6.9 сая хүн өвчилсөн. 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмчлэгдэж байна.
Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан байна. Европын зарим оронд өвчлөл буурах хандлага ажиглагдаж байгаа.
Манай хойд хөршид хоногт 8,855 хүн халдвар шинээр авсан. Эрхүү, Тува, Читад халдвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа Тувад өвчлөл өндөр тархацтай байгаа. Тус мужид 1,498 хүн өвчилж, 4 хүн нас барсан.
Тиймээс Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхааралтай байх хэрэгтэй" гэлээ. Түүнчлэн ОХУ-тай хил залгадаг аймгуудын малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүллээ.
Өчигдөр манай улсад 59 хүн ажиглалтаас гарч, 1,242 хүн ажиглах байранд байна. Төмөр замын эмч нар орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 4,587 хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй.
24 цагийн хугацаанд 119 дугаарт 166 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшнд гадаадын 4 улсаас 8 монгол иргэн холбогдож, зөвлөгөө, мэдээлэл авсан.
217 ХҮНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХЭД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "2020 оны зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
Ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс голчлон хамрагдсан.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. /ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Нийт 75 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа.Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна.
Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа. Одоогоор 118 хүн эмчилгээнд бий. 95 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 23 байна. 153 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа бөгөөд тэдэнд 35 эмч, сувилагч нар үйлчилж байгаа юм.

























.jpg)




















.jpg)



















ЗГ: Наадмаар нийт 10 хоног амрах эсэх асуудлыг хэлэлцэж байна
М.Энхцэцэг: Хорин киловаттын хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая төгрөгөөс дээш орлого олох боломжтой
Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь
Н.Алтанхуяг: Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг татаж авахыг Ерөнхий сайд Н.Учрал, салбарын сайд Г.Дамдинням нараас шаардаж байна
“Бор тээг”-ийн хулгай гүтгэлэг байж, гүтгүүлсэн Д.Амарбаясгаланг яаж цагаатгах вэ
Долдугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна
АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж
Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь
МҮЭ-ийн холбооноос шаардлага хүргүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа