Номын баяр амжилттай болов

Н.Алтанцэцэг / Боловсрол

Энэ хавар зохион байгуулах байсан “Улаанбаатар номын баяр-2020” уламжлалт баяр дэлхий нийтийг түгшээсэн коронавирусний халдварын улмаас сар шахам хойшилсоны эцэст "Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай 27 дахь удаагаа “Мишээл экспо” төвд 3 өдөр үргэлжилж амжилттай өндөрлөв.

“Улаанбаатар номын баяр 2020” номын баярыг энэ жил цахим болон уламжлалт хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой байв. Энэ 3 өдөр нийслэлчүүд “Мишээл экспо” төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хүртэлх хувийн хямдралтай худалдан авсан бөгөөд хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, Монгол шуудангаар хүлээн авсан юм.

Иргэд гэрээсээ гаралгүй цахимаар номоо захиалах эсвэл аюулгүй байдлаа хангаж, амны хаалт, бээлийгээ өмсөж хүрэлцэн ирж хүссэн номоо худалдан авсан гэдгээрээ өмнөх номын баяруудаас ялгаатай байлаа. Энэхүү номын баярын ерөнхий зохион байгуулагчаар “Номын соёлт ертөнц”, хамтран зохион байгуулагчаар “Mplus”, мэдээллийн ивээн тэтгэгчээр “МОНЦАМЭ агентлаг”, дэмжигч байгууллагаар “KEWIKO”, “JCI”, “HATUN MODEL TALENT MANAGEMANT” загварын агентлаг, “Монгол шуудан”, “MGL” media group, “Itools”, “Foley and recording studio” зэрэг байгууллага ажилласан юм.

Дэлхий дахинд олон нийтийг цуглуулсан ямар нэг үйл ажиллагааг хориглон цар тахлын үеийн дэглэм сахихыг шаардаж гэртээ байхыг уриалж буй энэ үед эрүүл ахуйн шаардлага, зөвлөмжөө мөрдөн уламжлалт номын баяраа өндөр дэг журамтай ийнхүү тэмдэглэж чадлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.