Зуслангийн замд тээврийн хэрэгслийн хурд 60 км байдгийг жолооч та бүхэн анхаарна уу

Н.Саранчимэг / Нийгэм

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт зориулан Замын хөдөлгөөний дүрмээс танилцуулахаас гадна, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг.

Энэ удаад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх хязгаар болон зөрчсөн тохиолдол оноох торгууль, шийтгэлийг оноодог талаар танилцууллаа.

Онхолдох хэлбэрийн ослын үндсэн шалтгаан хурд хэтрүүлэх зөрчил бөгөөд амь насаа алдах эрсдэл онхолдох үeд хамгийн өндөр байдаг.

Хурдны дээд хязгаар:

  • Суурин газарт цагт 60 км
  • Суурингийн гаднах замд цагт 80 км
  • Хороолол доторх замд цагт 20 км

Эдгээр хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасдаг.

Түүнчлэн зуслангийн замд хурд хэтрүүлэх үзэгдэл нэлээд гардаг. Энэ замд хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км байдгийг жолооч та бүхэн анхаарна уу.

Хуулийн заалт: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

31.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

32.Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:19:36

4cj0Yu http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [66.181.185.203] 2020-06-07 16:37:00

ene zurag deer zerchil haragdaj bna. Neg dugeer egnee cheleetei baihad, 2 dugaar egneegeer yvj bolohgui duremtei.

[103.80.210.183] 2020-06-08 08:27:49

1-р эгнээ бөөн нүх дов сондуул байдаг шүү дээ. замаа арчил

Жолооч [66.181.184.183] 2020-06-07 13:43:35

Монголд 60 км дээш явдагүй байх төхөөрөмж захиалах хэрэгтэй.

Зочин [203.91.115.42] 2020-06-07 08:46:33

Өнгөрсөн намар зуслангийн замд 70 км цагийн хурдтай явж байсан байх. Хэд хоногийн дараа 50000 төгрөгийн торгуулийн хуудас гэрийн хаягаар ирсэн. Нэгэнт хууль зөрчсөн гэж тогтоосон болохоор торгуулийг тэр дор нь төлсөн. Түүнээс хойш зуслан- хотын хооронд 60 км цагийн хурдаас хэтрүүлэхгүй явахыг хичээдэг болсон. Гэтэл зарим жолооч нар миний араас сигналдаж, "Яадаг муу замын бөглөөс вэ" гэх, зарим нь ямар нэг хараал хэлээд миний хажуугаар сүнхийтэл салхи татуулаад өнгөрөх тохиолдол олон тохиолдов. Тэд нарын хаягаар мөн ч олон торгуулийн хуудас очиж байгаа даа гэж бодогдох боловч тоо нь буурахгүй байгаад бас гайхах юм.

Uhamsargui Zaluu uy [153.232.9.51] 2020-06-07 23:35:17

Iljignii tolgoind us hiisench segsrene, alt hiisench segsrene ... 800m tutand hurdsaaruulagch hiivel taarna

Зочин [103.57.93.11] 2020-06-07 13:58:20

Муу бөглөөс


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.