ФОТО: Улсын их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраалаа

Ц.Анударь / Нийгэм

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.

Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраалаа.

ОБЕГ-ын тэргүүн дэд, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, удирдлага зохион байгуулалтаар хангасан ажилласан юм.

Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.



Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:08

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:29:08

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:18:01

7U3Vov http://pills2sale.com/ levitra nizagara

Монгол улсын маань ГАНЦ нэрийн хуудас болсон Их дэлгүүр маань... [192.82.78.190] 2020-07-11 08:55:28

Гадна аа гяланцага - дотроо паланцага гэдэг номингийнх болоод байгаа. Анхныы нүүр царайгаа алдаж буй компанийхан. Их дэлгүүрт засвар хийвэл чанартайханшиг хийгээгүйгээс ЭНЭ гал түймэр болсон. Дээвэрдээр ажиллаж байсан хэдэн засварчинд буруугаа БҮҮу тохойроо,номингийнхон!!!

ulaaanbaatar [66.181.187.192] 2020-06-25 11:42:16

7 davhar baishin. oroh garah gartstai , zam talbai juluutui .gal untrah bolomjtoi ,iim obiegt hovor boljee

zochin [66.181.161.90] 2020-06-13 04:25:23

Mongol ulsiin anhnii ikh delguur, uneheer haramsaltai hairan barilga,

Xaxa [66.181.161.90] 2020-09-24 16:00:45

Oldohkui gej sanwuu golog mini

ЗОЧИН [150.129.140.155] 2020-06-08 13:03:30

НОМИН ИХ ДАНАЛЗУУР БАЙСАН ЮМ АА. АРАЙ Л ОГОТНЫ НҮХЭНД САЛБАРАА НЭЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙСАН. ХЭРЭГЛЭГЧИЙН НУРУУН ДЭЭР ЗАСВАРЫН МӨНГӨ НЬ БУУНА ДАА. ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ.

[103.80.210.183] 2020-06-08 09:40:34

сонгуулийн мөнгө угаалт болох шиг боллоо. номингоос дэмжүүлсэн хүмүүсийг шууд зарла

Бат [202.9.46.29] 2020-06-08 04:07:57

Үнэхээр харамсалтай


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.