2018-2020 онд 29495 дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгожээ

Б.Лхамаа / Хууль

Гадаад харилцааны яам дипломат, албан гадаад паспортын хууль бус эргэлт, ашиглалтыг таслан зогсоох зорилгоор 2018-2020 онд нийт 29495 паспортыг хүчингүй болгожээ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталсан.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулсан.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:29:22

lcq6mn http://pills2sale.com/ levitra nizagara

gfg sd [82.221.131.5] 2020-06-09 02:46:58

fgs g za z aa

gfsd gsfd [185.220.100.242] 2020-06-09 02:45:22

fdhsdfhsdfgsdfg fgsd h

fgsf [185.220.100.242] 2020-06-09 02:45:14

gfsd gsfdhs

зочин [64.119.27.31] 2020-06-09 02:30:35

одоогийн улстөрийн албаныханы бүх дипо паспортийн хурааж аваачээ.хил хаагдсан учир энэ хулгайч новшнуудын бүрэн эрхийн хугацаа дуусч төр засгийн ажил алба дотоодод явагдаж бгаа учир үүнийг цэгцэлж авах хэрэгтэй.тэр эцэг,эх ах ,дүү хамаатан садан найз нөхөд гээд сүлжээ болсон энэ хувилдааныг үүгээр тас цохих хэрэгтэй.улстөрөө цэгцэлж хуулиа дээдэлж улс орноо эмхлэх ажлыг хүрэлсүх хийх ёстой шүү


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.