Хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 23.3 хувиар буурчээ

Ц.Анударь / Хууль

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний 5 сард 12.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3635 (23.0хувь)-аар буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 5 дугаар сард 2549 болж, өмнөх сараас 26 (1.0хувь)-гаар буурсан байна. 16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2020 оны эхний 5 сард 57 болж, өмнөх оны мөн үеэс 16 (21.9хувь)-гаар буурсан байна.

Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2316 (24.1хувь), хулгайлах гэмт хэрэг 1031 (23.3хувь), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 576 (15.8хувь), залилах гэмт хэрэг 679 (24.2хувь), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 253 (43.7хувь), дээрэмдэх гэмт хэрэг 207 (45.6хувь), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 186 (42.4хувь), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 146 (38.1хувь), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 162 (77.5хувь)-оор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл

зочин [202.179.25.226] 2020-06-09 22:19:21

Коронагийн ач. Энэ корона ажил хийдэггүй ажлаа мэдэггүй дарга нарыг ажилтай болгож байна. Нөөцийн махыг тэр чигт нь гуанз ресторанд авчихдаг байсан бол одоо дэдгүүрт ямар ч очергүй байж л байна. Хүмүүс тоохгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.