ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол үргэлжилж байна

Н.Баярмаа / Хууль

Хүний эрхийн үндэсний комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр (2020.06.11) Төрийн ордонд үргэлжилж байна.

Тус сонсгол өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж буй юм.

“Ковид-19” цар тахлын улмаас томилгооны сонсголыг цахимаар явуулж байгаа бөгөөд сонсголыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат удирдан явуулж байна.

Томилгооны сонсгол явуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсгийн гишүүд хүрэлцэн ирснээр ирц бүрдэж, 09.00 цагт энэ өдрийн хуваарьт сонсголыг эхлүүллээ.

Өнөөдрийн сонсголд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн,

Ж.Хунан

Г.Нарантуяа

Д.Сүнжид

С.Энхбаяр

Ц.Адъяахишиг

Ш.Цогбаатар

П.Оюунчимэг

Г.Наранбаатар

Д.Цэнд-Аюуш нар томилгооны сонсголын дэгд заасны дагуу тухайн албан тушаалд томилогдох хүсэлт гаргасан шалтгаан, зорилго, эзэмшсэн боловсрол, ажлын туршлага зэргээ танилцуулан, цахимаар сонсголд оролцож буй иргэдийн, мөн ажлын хэсгийн гишүүдийн асуусан асуултад хариулж, тайлбар мэдээлэл өгөх юм.

Сонсгол үргэлжилж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:29:35

eKEZDw http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:59:23

hG1EW9 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:42:11

QMVBgx http://pills2sale.com/ levitra nizagara

Doyle [45.13.231.15] 2020-06-12 14:15:42

Hey There. I found your weblog using msn. That is a very well written article. I'll be sure to bookmark it and return to read more of your useful information. Thanks for the post. I will certainly return. https://varina.lib.unc.edu/japancell81

Зочин [176.63.22.238] 2020-06-11 08:14:51

Хэдэн далчаак.

Зочин [202.179.25.151] 2020-06-11 06:49:05

цагдаа прокурорт байсан новшнууд бол хэрэггүй тэд л жинхэнэ хүний эрхийг боймлогчид, бас энэ намд байдаг элий юмнууд ч хэрэггүй ер нь энд хүн ёсоор хүнд хандах хүн алгадоо

Зочин [203.98.77.222] 2020-06-11 05:29:51

Оюунчимэг л биш шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.