Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулна

Н.Алтанцэцэг / Спорт

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ.

Өнөөдрийн ээлжит хурлаар коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав. Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад КОВИД 19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.

Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлалаа.

Харин Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал, Дээлтэй Монгол наадам, Баяр наадмын ёслолын буудлага, Өсвөрийн бөхийн барилдаан, Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, Төрийн дайллага, Уяачдын наадам, Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар тогтов. Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд үүрэг болгов


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:35

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:35

эсэргүүцэж байна. [66.181.186.98] 2020-06-16 22:09:46

Наадам хэрэггүй.Ирэх жил АХ ын 100жилээ өргөн дэлгэр хийе!.Өвчлөл тархвал бид яах вэ?

Зочин [70.29.80.254] 2020-06-16 15:45:08

Улс ороны хөгжил муутай залууд маань гунигтай хөгшчүүл яадуу царай муутай байна хүмүүсээ одоо бидэнд баярлах биш хөгжил хэрэгтэй улс хичнээн хөгжил сайтай бол аяндаа баяр баясгалан өөрөө ороод ирнэ ядуу байх,нэг хэсэг нь эх орон ухаж баян,Хэрэв тэдний хийж бүтээсэн зүйл нь дэлхийн давхцан дээр гарч ирээд маш эрэлттэй бол хүлээн зөвшөөрч байна даанч тийм шудрага юм алга

Зочин [70.29.80.254] 2020-06-16 15:32:06

Одоо болно алийн болгон ноёны бөх , манай нутгийн бөх гэж дэмий ярих вэ Бид одоо улс эх орноо хөгжүүлэх хэрэгтэй

Зочин [123.116.16.249] 2020-06-16 14:38:40

Наадам хийх нь улс орон ард түмнээ бодсон шийдвэр мөн үү?

mongol [66.181.185.16] 2020-06-16 10:09:36

naadmaa ene jildee onjson ni zow

Хэнтий [103.212.119.156] 2020-06-16 08:50:12

манай Оюунболд дахин түрүүлж Үүл баатараа Уих д гаргана аа

Zochin [109.89.151.254] 2020-06-16 08:41:57

Xoid xorshid xaldvariin too odort 8,9myangaar toologdoj urd xorshid Beejind daxin xaldvaruud ilerch 30 aad mujiig karantillaa.Xaldvar avagsdiin xavitaliig tootsoj yzexed 200 myangan xyn urd xorshid daxin ovdox magadlaltai baina ta byxen ingej er ni tootsoj bodoj yzdeg yy ?Dotroo xaldvar taraagyi xyn yxeegyi gej ichgyyrgyigeer tseejee deldej buruu shiidver gargaxaa zogsoogooch ! Ard tymen chin yun bayar xiix manatai baina !!!

иргэн [182.160.0.237] 2020-06-16 08:35:38

Допинг хэрэглэсэн Оюунболдын асуудлыг шийдээд унасан бохчуудэд нь цолыг нохож олгоод наадмаа хийгээсэй.

Zochin [109.89.151.254] 2020-06-16 08:35:31

Xol xorionii yed bayar naadam temdeglej baidag xelex ch yg alga getel tsar taxlaas bolj unasan ediin zasgaa bosgox gej busad ornuud temtsej baidag mon taarav aa !!!!

Зоч н [64.119.26.40] 2020-06-16 08:27:22

Боли доо

Зочин [202.126.89.99] 2020-06-16 07:40:14

Хаа эд нар үзлэг нэрийдлээр баахан татвар мөнгө завших гэж байгаа шд ээ ингэж наадам хиишээд яахын дээ


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.