Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг цахимаар болон шаардлагатай тохиолдолд биечлэн бүртгэнэ
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотой Монгол үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.
Тухайлбал, Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхийг биечлэн байлцуулан бүртгэх юм байна. Мөн барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалтаа өөрсдөө бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргана. Барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь нарыг наадмын талбай руу явах автобусанд оруулахгүй байх зэрэг зааврыг гарган хүргүүлжээ.
Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх талаар тодорхой чиглэлийг өгсөн байна.
ХҮН: Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг нэмж, сэхээтнүүдийг доромжиллоо
Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй, тэд олигархиудынхаа нам руу явж болно
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Ч.Отгочулуу: Монголд пиарчид засаглаж, энтрепренерүүд зүдэрч байна
Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө
Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу
Д.Ганбат: УИХ-ын дарга индэр дээрээс "П****" гэсэн. Та нарын явуулж байгаа бодлогыг хараад малчид, ард түмэн ингэж хэлж байна
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын санаачилсан хуулийн төсөл: 2025 оноос цэцэрлэг, сургуулийн сурагчдад 11 цагт 250 грамм цэвэр үнээний сүү өгдөг болно
МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?
ХУУЧИН АВТОМАШИНЫ ХУДАЛДАА