Зэвсэгт хүчний алба хаагчид 3300 гаруй галт хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгожээ

Н.Алтанцэцэг / Хууль

ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлэг Дорнод аймгийн Хэрлэн, Баянтүмэн сумдад ажиллаж, их хэмжээний галт хэрэгсэл илрүүлэн аюулгүй болголоо. Энэ талаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийн дарга, ахлах дэслэгч П.Батжаргалаас тодруулсан юм.

-Дорнод аймгаас тэсэрч дэлбэрэх их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлсэн гэсэн. Энэ тухай тодруулахгүй юу?

-ЗХЖШ-ын даргын тушаалаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг 2020 оны тавдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн болон Баянтүмэн сумдад ажиллаж, 30 нэр төрлийн 3,308 ширхэг сум, галт хэрэгсэл илрүүлж, устгалд орууллаа.

Тодруулбал, Хэрлэн сумын 3, 5, 8 дугаар багууд, Баянтүмэн сумын нутаг дэвсгэрээс 12.7 болон 14.5 мм хуяг нэвтлэгч, шатаагч сум, 23 мм (ВОФ) задран дэлбэрэх сумны хошуу, 37мм болон 57 мм зенитийн хуягт нэвтлэгч, шатаагч сум, 73 мм (ПГ-15) цоргих ажиллагаатай сум, 82 мм миномёт (ВОФ-832), 120 мм (ВОФ-843) задран дэлбэрэх мина, 100 мм (УОФ-412) задран дэлбэрэх сум, 40 мм (ПГ-7В), 73 мм (ПГ-15), 73 мм (ПГ-9) буудалт, тийрэлтэт артиллерийн зэвсэглэл (БМ-21)-ийн 122 мм задран дэлбэрэх сум, пуужингийн гарааны цэнэг, (ФАБ-50) онгоцны бөмбөг зэрэг 30 гаруй нэр төрлийн тэсэрч дэлбэрэх аюултай галт хэрэгслийг ирүүлж, аюулгүй болгосон. Ингэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөж ажилласан.

-Хуучин ЗХУ-ын цэргийн ангиуд байсантай холбоотойгоор тэсэрч, дэлбэрэх аюултай галт хэрэгслүүд илэрсэн гэсэн үг үү?

-Тийм ээ. Дорнод аймгийн төв Хэрлэн сум, Баянтүмэн сумдад хуучин ЗХУ-ын цэргийн нэгтгэл, ангиуд байрлаж байсан суурин газрууд болон хээрийн сургуулилт явагдаж байсан талбайд тэсрэх дэлбэрэх зүйлсийг эрэн хайх, устгах ажлыг зохион байгуулсан.

-Тухайн бүс орчмын иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн үү?

-Орон нутгийн иргэд тэр дундаа малчдад тухайн районы орчмоос тэсэрч дэлбэрч болзошгүй галт хэрэгсэл таарвал хөндөж оролдохгүйгээр цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг онцгойлон анхаарууллаа. Дорнод аймгийн Засаг даргын зүгээс ч гэсэн орон нутгийн иргэдтэй уулзаж, сэрэмжлүүлэг өгсөн.

ФОТО

Эх сурвалж: ЗХЖШ


Сэтгэгдэл

ltdzoeluxwlv [178.158.37.3] 2022-07-19 09:16:29

http://netstate.ru/video-2/index.html

llzcfsllrtsc [178.158.22.30] 2022-06-18 12:23:00

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lgltduldeesd [178.158.22.30] 2022-06-18 06:49:51

http://tinyurl.com/2a63k5e4

ljgdrolqnyzk [178.158.22.30] 2022-06-17 19:20:50

http://tinyurl.com/24y58qsm

lahebslifaqr [178.158.22.30] 2022-06-17 14:14:36

http://tinyurl.com/285pdcdz

ltjwfolajkfk [178.158.1.238] 2022-06-16 08:20:46

http://is.gd/fZjJsR

lwdenglyyeip [178.158.34.53] 2022-06-13 12:56:15

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 24351963 51085551 66903496234 29317456295565306545 92583637 69398890 99107377740 35822346177183417890 26259868 46493079 318866685264 6252180813666165304

lcmltclxiewe [178.158.34.53] 2022-06-13 07:31:44

https://bit.ly/Shkala-tonov 79406645 59276246 437535535782 796156673709312552 29311424 32738806 451960576409 58096759382338549544 49129517 24432848 999461249014 2295443142863232810

ms-marvelxcezc [178.158.1.48] 2022-06-03 23:12:48

Фильмы и Сериалы · Первый канал. <a href="http://bit.ly/2ShoB5b">Материнский инстинкт фильм</a> Смотреть фильмы онлайн бесплатно и легально. 9691878 94971614 684961564642 8371476383543012238 88206212 49648163 427474056635 84833197801379976905 27743439 12908584 871183868217 88673053660260846616

ms-marvelzzfhc [178.158.51.144] 2022-05-29 15:40:53

27 ноября по телевизору шел документальный <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> о трагедии.

ms-marvelhfvnm [178.158.1.69] 2022-05-25 21:37:29

Мисс Марвел 1 сезон. смотреть онлайн <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Рекомендуем посмотреть Мисс Марвел 1 сезон</a> Посмотреть сериал Мисс Марвел 1 сезон 1 серия онлайн

Зочин [103.229.122.118] 2020-06-19 05:17:22

Сахал Эрдэнэбилэгийн шахалтаар Амаржаргалыг Ерөнхий сайд болгоно гэж байгаа юм гэнэ шүү, Тэгээд Монголыг дээрэмдсэн хужаа Монголын Засгийн Газрыг тэргүүлэхнэ гэнэ


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.