Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томиллоо

Н.Алтанцэцэг / Хууль

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Ажлын албанд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн болон Шүүхийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа хариуцлагатай үед олон жил шүүгчээр ажилласан туршлагатай хуульч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсонд баяртай байна.

Хуульчдаас шүүгчийг шилж сонгох болон шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд Таныг үнэтэй хувь нэмрээ оруулна гэж итгэлтэй байна” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүнд ажиллах мөрийн хөтөлбөрийг маань Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн олонх нь дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар санал болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч томилсонд баяртай байна.

Үндсэн хуульд заасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэг болон Монгол Улсын шүүх, хэргийн хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр өөрийн мэдлэг боловсрол, туршлагаа дайчлан ажиллана” гэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:09:29

uiYECF http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:24:52

kUeRYx http://pills2sale.com/ levitra nizagara

Zochin [202.126.90.119] 2020-06-23 04:46:04

Songuuli ehleegvi sanal auaagvi bhd yun Ardchilsan nam ylasan ged yriad bnaa yu zohiogood bgm be oilgohgvi bn hvmvvsiig vimvvlj bolohgvi aragaa barsan ym hiihee bolio Ardchilsan nam yagad say dolloraa martdag bayrtsogtio ner deushvvlj bgm ymar ch zambraa alga ard tvmnii tolgoi deerees nulimj bgaamuu yagad shvvheer etseslen shiiduer garaagvi heregt holbogdson hvmvvsiig ner deushvvlj baritsaagaa ogohgvi hudlaa horichloo ch geh shig shvvhiin omnoos oorsdoo shiiduer gargadag bol shvvh bj yahiin hvmvvst hudlaa oilgolt ogool baritsaa bairshuulahgvi bol saatuulna geseniig medseer bj hudlaa shvvhrvv buruugaa heleel bolih heregtei shvvhiin deegvvr gishgeh hen ch bhgvi harin bayrtsogt shvvhiig vl hvndelj ooriigiinhoo bodlig tulgaj bgm bishvv hudlaa hvmvvsiig vimvvlehee bolio

зочин [202.9.40.101] 2020-06-23 00:41:21

С. Эрдэнэ гадаадаас монголчуудаа авчирахыг эсэргүүцдэг. Харин хүү Э. Одбаяр нь авчирахгүй байна яаралтай авчир гээд хашгирдаг.

Зочин [70.29.80.254] 2020-06-22 16:41:39

Түрүүчийн чинь сонгосон хүмүүс чинь шударга уу? Сайхан хууль яриад ард нь худал хуурмагийн хийдэг шүүдээ та нар энэ сонгуулиар ямар хувилдаан хийсэн вэ , Ерөнхийлөчийн сонгуулиар М, Энхбаяр, Бадамжунай. Та нар маш муухай хувилдаан хийж энэ сонин хүн гараа биздэа одоо юү хийж байгаа зүйл чинь шүүхийн л хүмүүсээ сольж хутгаад за за больё

Зочин [103.229.122.118] 2020-06-22 13:45:19

Хүрэлсүх очиж очиж, Ерөнхий сайд болох нэр хүндгүй Эрдэнийг юу гэж тоож мэтгэлцэхэв дээ, инээдтэй ч юм

Sss [66.181.160.94] 2020-06-22 13:03:11

Shudarga shuuxiin toloo uragshaa.

tuya [122.201.24.119] 2020-06-22 12:05:23

Bsyar hurgej, amjilt husie


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.