Б.Оюумаа: Нэг намын хүмүүсийг дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болно гэдэг ташаа мэдээлэл

Н.Баярмаа / Сонгууль 2020

Энэ жилийн сонгуулийн санал авах өдөр “Ковид-19” халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалт, бээлий зэргийг тараах бөгөөд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хүн хооронд 1.5 метрийн зай баримтална. Иргэд саналаа өгөхөөр очихдоо 18-аас доош насны хүүхэд дагуулж ирэхгүй, аль болох эрт ирж саналаа өгөхийг Сонгуулийн ерөнхий хорооноос зөвлөж байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

-2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр болох гэж байна. Найм дахь удаагийн сонгууль цар тахлын үед болж байгаагаараа онцлог. Тиймээс сонгогчид санал өгөх үйл явц өмнөхөөс өөр байна. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар Засгийн газрын 188 дугаар тогтоолоор баталсан УИХ-ын сонгуулийн 2020 оны сурталчилгааны үеэр болон санал авах ажиллагааны үеэр ямар дэглэм баримтлах талаар журам батлагдсан. Үүнд олон нийтийг үймүүлэхгүй байх, хүн хоорондын зайг баримтлах, бүгд амны хаалттай байх, арга хэмжээнүүдэд болон санал авах ажиллагаанд 18 нас хүрээгүй хүн орохыг хориглосон заалтууд бий.

Маскаа зүүгээд санал өгөх байр руу орохоор хурууны хээ уншуулах төхөөрөмж бий. Иргэний бүртгэлийн ажилтан дээр очоод хурууны хээгээ уншуулах үед сонгогчоо танихын тулд дэлгэцэн дээр тухайн сонгогчийн зураг гарна.

Өөрийгөө мөн эсэхийг танихын тулд түр хугацаанд сонгогч маскаа авна. Тухайн сонгогч мөн байвал маскаа буцааж зүүнэ. Хэсгийн хорооны гишүүн бүртгэлийн хуудсыг авч буцаагаад саналын хуудсыг тусгай зориулалтын хавтасны хамт өгнө. Энэ үед иргэдэд хэсгийн хорооны ажилтан нэг удаагийн бээлий өгнө.

Сонгогчид санал авах байр руу очихоосоо өмнө иргэнийхээ баримт бичгийг авах ёстой. Үүнийг хуульд заачихсан байгаа.

-Иргэний үнэмлэхийн хугацаа дууссан аль эсвэл гээсэн тохиолдолд яах вэ?

-Тэр тохиолдолд түц машины лавлах хуудастай ирэх ёстой. Санал өгөхөөр орохын өмнө гараа ариутгаж санал өгөх байрны гадаа байрлах заавар зөвлөгөөтэй сайтар танилцах, дагаж мөрдөх шаардлагатай юм. Саналаа бөглөж дуусаад тусгай тараасан хавтсанд хийж, автомат машинд уншуулна.

Сонгогч тухайн тойргийн мандатын тооноос илүү эсвэл дутуу бөглөсөн тохиолдолд сонгогч дахин нэг удаа саналын хуудас бөглөх эрхтэй. Сонгуулийн хороодын зүгээс сонгогчийн саналын нууцлалыг хадгалах үүднээс тал талын арга хэмжээнүүдийг авч байгаа. Тиймээс сонгогчид өдрөөсөө шалтгаалах зүйлсийг сайн хийх хэрэгтэй.

-Сонгуулиар сонгогчийн саналын нууцлалыг хангахад яаж анхаарч байна вэ?

-Сонгогчийн саналыг нууцлах бүх талын арга хэмжээг бид авч байна. Энэ үеэр иргэдийг төөрөгдүүлэх асуудлууд ч их гардаг.

Жишээ нь, таны саналын хуудсыг бид олоод мэдчихнэ гэх зэргээр. Ингэх ямар ч боломжгүй гэдгийг хэлье. Та бүхээгний ард сууж саналаа өгөөд, саналын хуудсаа хавтсандаа хийж, уншуулна.

Бүх саналын хуудас автомат машинд ороод хөзөр шиг холилдох учраас хэд дэх саналын хуудас гэх зэргээр тоолж эрэмбэлэх боломжгүй.

-Иргэд сонгуулиа өгөх дөө юуг анхаарах ёстой вэ?

-УИХ-ын Сонгуулийн тухай хууль сонгуулийн тогтолцоогоо олон мандаттай томсгосон тойргоор мажоритар тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Үүнтэй уялдаад бэлтгэл ажлууд нэлээд нэмэгдсэн.

Сонгогчдын зүгээс онцлог нөхцөл байдалд болж байгаа. Бид энэ нөхцөлд саналаа хэрхэн өгөх вэ гэдэг дээр анхаарах ёстой.

Олон мандаттай томсгосон 29 тойрог байгуулсан. 29 тойрог нь 2-3 мандаттай. Хэдэн мандаттай тойрогт би амьдран суудаг вэ гэдгээ сонгогч мэдэхийн тулд та бүхний гар дээр очиж байгаа тараах материалуудтай танилцаарай. Мөн СЕХ-ны сайтад байршуулсан сонгуулийн хуудасны загвар байгаа.

Саналын хуудасны загварыг бүх тойргоор буюу 29 тойргоор гаргаж тавьсан. Тиймээс сонгогч манай сайт руу орж өөрийнхөө тойргийг хэдэн мандаттай гэдгээ мэдэж авах боломжтой. Иргэд саналын хуудасны зааврыг дагуу саналаа тэмдэглэхэд хүндрэл гарахгүй. Бид өмнө нь энэ системээр 2008 онд сонгуулиа явуулж байсан. Онцгой нөхцөл байдлын хувьд бид УОК-оос өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын асуудал дээрээ анхаарлаа хандуулахад хүндрэл гарахгүй гэж бодож байна.

-Нэг намаас нэр дэвшсэн хүмүүсийг л дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болно гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байна. Энэ дээр та тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол худлаа. Сонгогч өөрийн сонгохыг хүссэн хүмүүсээ нам харгалзахгүй дугуйлаад явна.

-Сонгогч саналын хуудас дээрээ буруу тэмдэглэгээ хийсэн тохиолдолд яах вэ?

-Гурван мандаттай тойрог дээр хоёр нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл санал тоолох саналын хуудсыг төхөөрөмж буцааж гаргана. Дутуу тэмдэглэгээ гээд тоолохгүй учраас үүнд сонгогч хүлээж зогсож байгаад дутуу тэмдэглэгээ гэвэл саналын хуудсаа буцааж аван бүхээгтээ очин гурав хүртэл болгоод нэмж тэмдэглэх боломжтой.

Хэрвээ гурваас илүү тэмдэглэгээ хийсэн тохиолдолд санал тоолох төхөөрөмж мөн буцааж гаргана. Гэхдээ дэлгэц дээр илүү тэмдэглээ гэсэн мэдээлэл гарна. Тэр тохиолдолд сонгогч хэсгийн хороонд мэдэгдэн нэг удаа саналын хуудас дахин авах боломжтой. Энэ бол хуулиар олгогдсон эрх.

Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулсныхаа дараа хэдэн секунд хүлээх хэрэгтэй. Саналын хуудас амжилттай уншигдлаа гэсэн тохиолдолд та зөв тэмдэглэжээ гэсэн үг.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд МХЕГ, ОБЕГ-аас санал хураах байрууд дээр бэлэн байдлыг тавьж ажиллах уу?

-УОК-оос үүрэг чиглэл өгч, онцгой комиссын албан хаагчдыг санал авах байрууд дээр нэмэлтээр ажиллуулж байгаа. Мөн иргэдийн халууныг үзэх, эрүүл ахуй халдваргүйжилтийн ажил дээр иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа.

Хэсгийн хорооны есөн гишүүн, эрүүл мэнд, онцгой комиссын ажилтнууд гээд 10 гаруй хүн ажиллана. Мэргэжлийн хяналтын байгууллага хэсгийн хороодуудад заавар, зөвлөмжөө өгнө.

-Улсын хэмжээнд хэчнээн хэсгийн хороодыг байгуулаад байна вэ?

-Сонгуулийн 2070 хэсэг байгуулан ажиллаж байна. Аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, 336 сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулагдсан. Сонгуулийн хороодын ажилтнуудаас гадна Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, цагдаагийн алба хаагчид гээд нийт 30 орчим мянган хүн энэ удаагийн сонгууль дээр ажиллана.

-Сонгуулийн үр дүнг мэдээлэхэд СЕХ-ноос технологийн ямар шийдлийг ашиглах вэ?

-Бид дүн дамжуулах үйл ажиллагаагаа 2016-2017 оны сонгуулиудад зохион б-айгуулж байсан шиг ээ дэлгэцээр дамжуулна. Дэлгэцийнхээ мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд ямар сувгаар дамжуулахаа эцсийн байдлаар ярилцаж байна. Мэдээж нэг газар олон сэтгүүлчдийн бөөгнөрүүлэх боломжгүй.

СЕХ-ны нэг болон хоёрдугаар давхартаа том дэлгэц засна. Олон хүн бөөгнөрүүлэхгүй байх хүрээндээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар шийдлүүдийг боловсруулж байна. Өнөө маргаашгүй бэлэн болно.

Алслагдсан сүлжээ муутай газруудаас дүн үл ялиг хоцрогдолтой ирдэг. Тэр асуудал дээр сонгогчид маань хүлээцтэй хандаарай. Тухайлбал, баруун аймгуудад уул хад өндөртэй, алслагдсан, сүлжээ муутай 300 гаруй хэсгийн хороо байдаг юм. Тэд нарынхаа 200 орчимд нь төхөөрөмж суурилуулна. Үлдсэн зууг нь зөөвөрлөж, хамгийн ойрын сүлжээтэй газраас дүнгээ дамжуулдаг ийм зохицуулалттай.

-Сонгогчдын ирцийн асуудал ямар байна. Өмнөх сонгуультай харьцуулбал сонгогчдын тоо нэмэгдсэн статистиктай байгаа?

-Сонгогчийн ирцийн босгыг хуульд заасан байгаа. Тухайн тойргийн сонгогчдын 50-иас дээш хувь нь ирсэн тохиолдолд тойргийн сонгууль хүчинтэй болсон гэж тооцно. Ирц 50 хувь хүрэхгүй тохиолдолд тухайн хэсэг тус бүр дээр нэмэлт санал хураалт явагдана.

Өөрөөр хэлбэл, өмнөх зургаан сарын 24-ний өдөр сонгуульд ирж оролцоогүй сонгогчид дараагийн нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгнө гэсэн үг. Ирцийн хувьд энэ жил харьцангуй залуучуудын байгууллага их идэвхтэй ажиллаж байгаа. Маш олон жижиг төслүүд явж байна. Залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх тал дээр манайхтай хамтран заавар зөвлөгөө аваад хийж байгаа олон ажил байна.

Олон санал, санаачилга гаргаж байгаад СЕХ талархан хамтран ажиллаж байна. Тиймээс залуусын зүгээс сонгуулийн ирц харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна. Хэрвээ ирц хүрэхгүйд хүрвэл нэмэлт санал хураалт зайлшгүй явуулах хэрэгтэй болно. Тухайн тойргийн ирцийг 50 хувьд хүргэж байж сонгууль хүчинтэй болно.

Дахин сонгууль явуулбал үргүй зардал нэмэгдэнэ. Иргэд маш ухамсартайгаар сонгуульдаа оролцох хэрэгтэй. Сонгогчийн халууныг хэмжих, гар ариутгана гээд онцгой нөхцөл байдалд саналаа өгөх тул нэг сонгогчид ногдох хугацаа урт байх магадлалтай. Тиймээс сонгогч эртхэн очоод саналаа өгөөд хоорондын зайгаа баримтлан мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг сайтар мөрдөх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [192.82.78.147] 2020-06-25 19:11:49

Ednig odoo solih tsag ni bolson SEH nihnig.. Ene avgaigin ih zantai gej asuuh shaardlagatai yum asuusan setguulch huuhnig hyalaij haraad utsaarlaad b san Zail aa chi muu novsh! Gaigui daruu yum gej bodson cgini

Зочин [64.119.16.247] 2020-06-24 00:04:39

Сонгуулийн хороо улсын мөнгийг сонгогчдын боловсролд зориулж,танин мэдүүлэх ажлыг хийх хэрэгтэй ш дээ.Сумдад тийм зүйл ярьсан хүн бна лэ.

зочин [139.5.219.116] 2020-06-23 22:17:30

Сонгуулийн үеэр янз бүрийн асуудал гарч байна. Зарим нь өөрийн нь сонгуулийн штаб руу дайрсан мэтээр иргэдээр өрөвдүүлж сонгогдох гэсэн явуургүй арга хэрэглэж байна. Тэгээд барахгүй ажлаа хийж байгаа хүмүүсийг ял асууж дарамталж байна. Үүнийг сонгуулийн хороо анхаааралдаа авах хэрэгтэй. Мөрөөрөө ажлаа хийж буй хүн ял өгдөг хэн вэ.

Зочин [119.40.98.177] 2020-06-26 10:06:57

зи юу? цагдаа хүч түрэмгийлэх нь зөв гэж үү?

х---СҮРЭН [103.10.23.106] 2020-06-23 21:09:47

Энэ үгэнд хууртаж байдаг тэнэг хүн байгаа юм уу Намыг биш хүнийг гэхдээн Монгол төрд үүрэлсэн_ хулгайч нарыг төрөөс зайлуулаж Хулгайлсан бүх хөрөнгийг нь хурааж шоронд суулгаж чадах Шудраг ёсыг тогтоож чадах Ард түмний өмч болох газарын баялагыг ард түмэнд нь хулгайч нараас авч өгч чадах тийм эх оронч ард түмэнд үнэнч хүмүүсийг л сонгоно шүү ард иргэд минь

Зочин [119.40.98.177] 2020-06-26 10:08:54

ийм пролетариуд олон байгаа нь харамсалтай, меньшевикүүд үзэл бодлоо түгээхээс айдаг нь харамсалтай

Жак [122.201.21.154] 2020-06-23 19:25:20

Дорнод аймгийн хотын захирагч гэх нөхөр өөрийн ажилчиддаа наадахыг чинь яриад явж байна гэсэн шүү. Нэг намын 2хүнийг дугуйлахгүй бол санал нь хүчингүй болно гээд байна гэсэн.

Зочин [103.229.123.195] 2020-06-23 12:49:57

Яагаад ийм мэдээлэлээ нуун нуун байж сүүлд нь ярьж бна хэрвээ сонгууль будлиантвал та нарыг хамгийн түрүүнд шүүнэ шүүүү эртхэн дулаан хувцас даралтны эмээ бэлдээрэй за

Хар хайрцагаа аваад сүлжээтэй газар руу давхина [49.0.131.69] 2020-06-23 12:14:41

Гар утсаа бариад гэрээс хаа хол байгаа уулан дээр гарч ганц ярьдаг байсан цаг өнгөрчихөөд байхад Хар хайрцгийг бариад уул руу явж байдаг 21-р зууны сонгууль!!! Хайрцаг хулгайлж булааж мотоциклоор аваад зугтаж байсан тохиолдлууд бий шүү.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.