Санал авах өдөр согтууруулах ундаа худалдан борлуулсан түүгээр үйлчилсэн хүнийг 10 сая төгрөгөөр торгоно

Н.Баярмаа / Шинжлэх Ухаан 2023

Өчигдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр А840 дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн хүрээнд:

  • УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 23-25-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдахыг түр зогсоох
  • Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагуудын цагийн хуваарийг бие даан шийдвэрлэх”-ээр заасны дагуу дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон.

Захирамжийг зөрчвөл ямар хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай хуульд тусгажээ.Сонгуулийн санал хураах өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан; олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа, үйлчилгээний төв ажиллуулсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /100 сая/ төгрөгөөр торгох заалттай байдаг аж.


Сэтгэгдэл

кккк [49.0.212.188] 2020-06-23 11:46:25

Ээ, ганц юм өгчих л дөө тэх үү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.