Та сонгох эрхээ эдэлж сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Н.Баярмаа / Улстөр

УИХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн санал хураалтыг улс орон даяар өглөөний 07 цагт эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль коронавирусын цар тахлын бодит эрсдэл дор зохиодож байгаа нь сонгогчдын ирц идэвхид нөлөөтэй байж болох талаар таамаглаж буй. Тиймээс сонгуулийн ирцийг шаардлага хангах түвшинд хүргэх нь сонгогч бидний үүрэг болж байна. Улс орон, дэлхий нийтийн эдийн засгийн үзүүлэлтүүд хасах тэмдэг рүү гудайж байгаа энэ цагт ирц бүрдэлтээс шалтгаалсан дахин сонгууль зарлуулж төсөв мөнгө үрэхгүй байхад иргэн бүрийн оролцоо чухал юм. Иргэд сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсоноор ирээдүйгээ өөрсдийн гараар баталгаажуулах сайхан боломж бүрдэх юм.

УИХ-ын өмнөх долоон удаагийн ээлжит сонгуулийн ирцийн дүнг харьцуулахад УИХ-ын 2012 оны сонгуульд сонгогчид хамгийн идэвх муутай оролцож байсан үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт чөлөөт сонгуулийн түүхэн дэх хамгийн бага ирцтэй буюу 65,2 хувьтай байсан нь анхаарал татах асуудлын нэг болж байв.

image

Сонгогчдын ирц муудсан шалтгааныг залуу сонгогчдын санал бага, идэвх муу байгаатай холбон тайлбарладаг. 2016 оны УИХ-ын сонгуульд 420 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь идэвхтэй оролцсон хэмээн Үндэсний статистакийн хорооноос мэдээлсэн байна. Өөрөөр хэлбэл 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгсөн гэсэн үг юм. Судалгааны дүнгээс харахад 18-35 хүртэлх насны залуусын 20 орчим хувь, 18-25 хүртэлх насны залуусын ердөө 10 хувь нь сонгуульд оролцдог гэсэн дүн гарчээ.

image

Манай улсын хүн амын 60 гаруй хувийг залуучууд бүрдүүлж байдаг. Залуусын оролцоо энэ хэвээр үргэлжилбэл өөрийн хүссэн нийгэмдээ амьдрах, орчноо бүрдүүлэх эрх нь үнэгүй болж мэднэ. Нийт сонгогчдын тал хувийг бүрдүүлж буй залуусын идэвх оролцооноос шалтгаалж сонгуулийн ирц хуульд заасан хэмжээнд хүрэх эсэх нь ихээхэн хамаарна. Иймд залуу сонгогч Та сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Сонгуулийн санал авах байрууд өглөөний 07.00 цагаас оройн 22.00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байж иргэд сонгогч Та бүхний саналыг авах юм.


Сэтгэгдэл

Зочин [182.160.33.54] 2020-06-24 06:16:42

Зөв бичгийн дүрмээ судлаасай билээ. Хэзээ үйлт нэрийн Х үсгийн ард орсон И үсэг гээгддэг болчихсон юм бэ. Дурак сэтгүүлч

Зочин [66.181.161.106] 2020-06-24 04:34:12

шинэ хүн нь яахав хуучин намууддаа л өгч байгаа биз дээ кк. хүнийг нь харж сонгоно гэцгээгээд байсан. тэр сайн хүн чинь авилга луйвар дээрэм тонуулыг толгой дээрээ залсан мафийн гишүүн болсон байлаа ч та нар мафитай нь цуг дэмжээд гаргаад ирэхүү? бас өмнөх үйлдлээрээ өөрийгөө ямар хүн гэдэгээ нэгэнт харуулчихсан идэж уугаад сурчихсан хүмүүс болон намыг цадсан гэж итгэх нь дэндүү гэнэн үйлдэл болох байх.

Зочин [66.181.161.106] 2020-06-24 04:44:15

шуналд хязгаар байхгүй. дадсан дадал улам л хөгжиж арга нь нарийсна. шинэ бие даагч гаргаад болохгүй бол дахин дахин солиод байх ёстой байтал болохгүй байгааг нь мэдсээр байж хуучин мафиа өө бишээ намаа шинэ хүнээр дамжуулж сонгоод байвал харамсалтай.

ШИНЭ [122.201.21.195] 2020-06-24 01:33:58

Эхнээсээ л " ШИНЭ ХҮНД " саналаа өглөө " гэж гарч ирцгээгээд байна гэнэ - явцгаая залуусаа : " шинэ хүнд саналаа өгцгөөе " , ажлаа амжуулж , орой ирээд - 24 цаг гэхэд ШИНЭ ТӨРДӨӨ зул барина ...

8:20 [202.131.232.114] 2020-06-24 01:14:09

8:20 ochson, zunduu oocher, 100 aad hun bsan. muu zohion baiguulj bn

Зочин [203.91.115.48] 2020-06-24 01:28:09

Худлаа

Зочин [103.229.122.132] 2020-06-24 01:13:32

Саналаа өгье!

Зочин [66.181.161.7] 2020-06-24 01:13:09

Санал өгнөө ...

Зочин [202.9.46.158] 2020-06-24 00:34:37

Саналаа өгөхгүй

Зочин [106.73.165.193] 2020-06-24 02:11:01

Cham shig sonson komunist setgelgeetei hun , sogtuu oros hoyort mongoliin songuuli batlii baihgui ee.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.