Сүрьеэгийн техникийн зөвлөлийн хуралд Монгол Улс оролцож байна

Aдмин / Эрүүл мэнд

ДЭМБ-ын НДББ-ийн Сүрьеэгийн техникийн зөвлөлийн хуралд Монгол Улс амжилттай оролцож байна. 2020 оны зургаадугаар сарын 23-24-ний өдрүүдэд явагдах тус хуралд ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхжин, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Д.Энхмандах, тус албаны мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын Суурин Төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П. Анузаяа нар оролцож байна.

Хурлаар улс орнуудын сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, "COVID-19"-ийн цар тахлын үе дэх сүрьеэгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.