“Microsoft” арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэнэ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Компанидаа удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа “Microsoft” компанийн тэргүүн Сатья Наделла мэдэгджээ.

Өнгөт арьст менежерүүд, удирдах албан тушаалын хүмүүсээ 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн африк гаралтай америк ажилтнуудыг цаашид өсөж дэвшихэд нь зориулж манлайлах ур чадварыг хөгжүүлэх тусгай хөтөлбөрийг зохион байгуулах аж. Үүнээс гадна сурагчдынх нь дийлэнх хувийг өнгөт арьст иргэд эзэлдэг сургуулиудад мэдээлэл зүйн сургалтын сайн дурын хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, голдуу өнгөт арьст иргэд суралцдаг их дээд сургуулиудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх аж.

Гурван жилийн хугацаанд “Microsoft” өнгөт арьст эзэнтэй нийлүүлэгч компаниуд болон банкуудад хийдэг гүйлгээнийхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна.

Африк гаралтай Америкийн иргэн Жорж Флойд нас барсны дараа АНУ-д эсэргүүцэл дэгдэж, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхсан тэгш бус байдлын асуудал хурцадсан юм. Цагдаа нар Флойдыг баривчлахдаа боох мэх ашиглажээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:48:03

4yxaA8 http://pills2sale.com/ levitra nizagara

ЗОЧИН [202.179.26.168] 2020-06-25 23:00:58

НҮҮРЭН ДЭЭР ХУДЛАА ДҮР ИСГЭЭД ИЛ ГАРГАХГҮЙ БАЙГААГААС БИШ ЦАГААН АРЬСТАНУУДЫН СЭТГЭЛ САНААНД АРЬСНЫ ҮЗЭЛ БИЙ ГҮН ШИНГЭСЭН БАЙДГЫГ БИ ЕВРОПД ИХ ХАРСАН ДАА.

Зочин [59.153.113.29] 2020-06-25 18:03:26

Tsaanaa demjine kk

Зочин [172.58.143.119] 2020-06-25 13:44:11

Yag shdee


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.