УИХ-ын гишүүний бүрэн эрх Төрийн сүлдэнд тангараг өргөснөөр эхэлнэ

Н.Баярмаа / Улстөр

2020 оны зургаадугаар сарын 24-нд Монгол Улсад хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх найм дахь удаагийн парламентын сонгуулийн санал хураалт явагдаж өндөрлөлөө. Улсын хэмжээнд сонгуулийн ирц сонгогчдын 73,64 хувьтай гарав.

Санал хураалтын үр дүнд МАН 62, АН 11, Зөв хүн электорат эвсэл 1, Та бидний эвсэл 1, Бие даагч 1 суудал авлаа.

Хууль тогтоох дээд байгууллагын шинэ бүрэлдэхүүн тодорсноор парламент бүрэлдэх үйл явц хуулийн хүрээнд хэрхэн өрнөх талаар хүргэе.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар:

Сонгуулийн ерөнхий хороо тойрогт хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр гаргаж, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.

АНХДУГААР ЧУУЛГАН

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар: Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.

Анхдугаар чуулганаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

  • Шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх;
  • Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох;
  • Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  • Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах;
  • Засгийн газрын гишүүдийг томилох.

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

  • УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй.
  • Үйл ажиллагаандаа нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах;
  • Байнгын хороонд заавал харьяалагдах;
  • хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлах;
  • санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг өөрийн саналаар татаж авах;
  • хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах;
  • зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал хураалгах;
  • Улсын Их Хурлын шийдвэрээр байгуулагддаг байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, сонгогдох буюу томилогдох албан тушаалтны талаар үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах;
  • Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга, асуулт тавьж хариуг нь хуульд заасан хугацаанд авах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл санаачилж хэлэлцүүлэх;
  • хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үзэж, шаардлагатай гэж үзвэл төсөл санаачлах, шаардлагагүй бол энэ тухай хариуг бичгээр өгөх;
  • иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж хариуг нь шууд өгөх, эсхүл хариуцан шийдвэрлэх эрх, үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлж энэ тухай хариу мэдэгдэх;
  • Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай танилцах;
  • хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл шаардаж авах;
  • бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар авах;
  • онцгой чуулган зарласан бол дуудлага хүлээлгүйгээр нэн даруй хүрэлцэн ирэх гэж тус тус заажээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.19.99] 2020-06-26 05:26:37

ЭМЯ -ны эргүй Сарангэрэлийг солиорооо

Зочин [103.212.116.224] 2020-06-26 03:51:32

Сангийн сайд Булгантуяа Хууль зүй сайд Энхбаяр шадар сайд Ж. Энхбаяр гадаад хэргийн сайд Жавхлан ЗТХ-ын сайд Содбаатар УУХҮ-ын сайд Энх-Амгалан г. м

Мананцар-ынханд [103.57.93.147] 2020-06-26 03:07:28

Нийт ард түмний 30 хүрэхгүй хувийн саналыг арайхийн авч сонгогдсон мананцаруудаа Улсын төлөө, Олны төлөө аятайхан шиг ажиллаарай. Өөрийн болон хүний хулгайч нараа байдаг газарлуу нь байх ёстой хугацаагаар нь явуулаарай. Энэ их авилга, хулгай дээрэмээ зогсоогоорой. МАНАН-гийн хулгайч нарын өр тавьж идсэн мөнгийг татвар төлөгчидөөр төлүүлэх ээ болиорой. Идсэн хулгайч нараасаа гаргуулаарай.

Zochin [202.126.89.30] 2020-06-26 02:40:06

Ard tumen uls ornii toloo ym hiigeerei.shagnal ,bayjih bolomj olgoogui shuu.ta nart

зочин [192.82.74.239] 2020-06-26 02:04:27

ман стайли хүрэлсүх маанаг улаан,тэрбишдагва,нямдорж,миеэ мэлгэр, нарын хоцрогдсон үмхий төгцөгнүүдээ зг сайд ,шадар сайдаар тавихаар монголчууд үйлийн үр тамаа эдэлж 4 жил ман стайлаар явна даа.хөөрхийс дөө.ёстой тавлах шиг болно доо.

Зочин [202.179.27.254] 2020-06-26 01:50:20

Соёлын сайд Баатарбилэг шүү Хүрэлсүх ээ? Боловсролын сайд Учрал

Бат [66.181.187.147] 2020-06-26 01:41:01

Энэ ЗГ ын Сангийн сайдаар Булгантуяа, Хуулийн сайдаар Энхбаярыг томилоорой, Хүрэлсүх ээ?

Zochin [202.126.90.65] 2020-06-26 00:58:33

Za hurdan shine zasgaa baiguuulj ajildaa ormoor bn. Manamd amjilt husii

Зочин [202.9.46.77] 2020-06-26 00:51:06

хурдал юу нэг дэхь өдөр вэ өнөөдөр шийд


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.