Он гарсаар эхний зургаан сард 172 хүүхэд  зам тээврийн осолд өртжээ

Н.Алтанцэцэг / Нүүр

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирчээ. Үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны нийт 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байгаа юм. Тухайлбал,

  • Ховд аймагт 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 5 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Сүхбаатар аймагт 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 13 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 2 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Сэлэнгэ аймагт 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 3 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Орхон аймагт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 4 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим суудлын автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Төв аймагт 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн орчим ачааны автомашин хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ 8 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Дорнод аймагт 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай, эрэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Төв аймагт 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчим ачааны автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон;
  • Хэнтий аймагт 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим суудлын автомашин хөдөлгөөн эхлэхдээ 1 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон харамсалтай зам тээврийн осол, хэрэг гарчээ.

Иймээс бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх хамгийн чухал юм.

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ДЭЭР ТАВИХ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙГАА

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат мэдээлэлдээ, ”Зам тээврийн ослын улмаас жилд 500 гаруй хүн амь насаа алдаж байна. Үүний дийлэнх нь буюу 70 орчим хувь нь зуны улиралд иргэдийн амралт зугаалгын үед гарч иргэд амь насаараа хохирч байгаа. Орон нутгийн замд хурд хэтрүүлж, хүүхдээ буруу тээвэрлэдэг.

Өнгөрсөн жил замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохгүй байгаа жолооч нарт хандаж тус аяныг зохион байгуулж байсан. Харин энэ жил зорчигчдод чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Энэ жил коронавирусээс урьдчилан сэргийлж, ЕБС-ийн хичээлийг карентилж хөл хорио тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа тохиолдол бага байна. Явган зорчигчийн тухайд гарц гарамгүй газраар дур мэдэж гардаг. Мөн жолооч нар шөнө оройн цагаар согтуу хөдөлгөөнд оролцдог. Хөдөлгөөнд оролцож гарц гарамтай хэсэг болон гарцаар гарч байгаа хүмүүст жолооч нар зам тавьж өгдөггүй. Гарц дээр мөргөж дайрсан осол гарч байна. Иймээс тээврийн цагдаагийн албанаас явган хүний гарц дээр тавих хяналтыг эрчимжүүлж байгаа” гэлээ.

“ГАРЦААРАА ГАРЦГААЯ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЭНЭ ОНЫ 6 ДУГААР САРААС 7 ДУГААР САРЫГ ДУУСТАЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛНА “

Мөн Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 07 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулах юм байна. Энэ ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгож байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.25] 2020-06-26 02:42:46

ЖОЛООНЫ сургуулийн чанар муу БАЙГАА үед осолын тоо буурахгүй!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.