АНУ Монголын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ

Н.Баярмаа / Улстөр

АНУ-ын Төрийн департаментын пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд Монгол Улсад болсон парламентын сонгуулийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байна хэмээн дурджээ.

“Зургадугаар сарын 24-нд Монголын ард түмэн өөрсдийн салшгүй эрх болох парламентын сонгууль явуулах эрхээ хэрэгжүүлснийг АНУ сайшааж байна. Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш гэдгээрээ бахархдаг. Дараагийн Засгийн газартай түншлэлийн харилцаа тогтоох, нийтлэг ардчилсан үнэт зүйл, Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Эрх баригч Монгол Ардын Намын /МАН/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлснээр, тус нам сонгуулийн урьдчилсан дүнгээр 76 суудалтай Улсын Их Хуралд /парламент/ 62 суудал авчээ. МАН-ын гол өрсөлдөгч болох Ардчилсан нам 11 мандат авсан байна. Сонгуулийн ерөнхий хорооных нь мэдээллээр, сонгуулийн ирц 74 орчим хувьтай байв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.67.156] 2020-06-28 00:38:22

ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ

Зочин [66.181.186.84] 2020-06-27 14:13:59

hoyr hurshuus zai abahuulah bii. tenstber barina gedeg zub

Bidnii olz [46.193.0.25] 2020-06-26 19:38:44

USA bidniig tooj bgaad l bayarlaad suuh heregtei. Delhiid #1 oron, manai ochuuhen ediin zasagtai hogjil muutai orniig tooj bn gedeg ni ner toriin hereg

Т [202.126.88.141] 2020-06-26 05:20:07

АНУ-тай хэт ойртвол Номхон далайн бүсэд хурцадмал байдал бий болно. Тэнцвэрийг барих хэрэгтэй.

Зочин [202.126.88.199] 2020-06-26 03:25:47

hulgaich nar


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.