Пакистаны агаарын тээврийн нисгэгчид дунд хуурамч үнэмлэхтэй, мэргэжлийн шалгалтанд луйвраар тэнцсэн хүмүүс байжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Пакистан нь нислэгийн аюулгүй байдлын хамгийн муу үзүүлэлттэй орнуудын нэгт тооцогддог. Өнгөрсөн сард Пакистаны Карачи хотын орон сууцны хороололд 97 зорчигчтой нисэх онгоц унаж ослоос хоёрхон хүн амьд гарсан юм.

Лхагва гарагт Пакистан улсын агаарын тээврийн сайд парламентад мэдээлэл өгөхдөө энэ ослыг нисгэгчдийн буруугаас болсон гэж мэдээлжээ. Улмаар нийт нисгэгчдийн дунд шалгалт явуулж, мэргэжлийн ур чадварыг нь баталгаажуулахад олон тооны хуурамч үнэмлэхтэй хүн илэрсэн байна.

Онгоц жолоодох эрхтэй тус улсын нийт 860 нисгэгчийг шалгахад 260 гаруй нь хуурамч үнэмлэхтэй, эсвэл мэргэжлийн шалгалтанд луйвраар тэнцсэн хүмүүс байжээ.

Тавдугаар сард онгоц нь осолдсон PIA (Pakistan International Airlines) компанийн 434 нисгэгчийн 150 нь хуурамч үнэмлэхтэй болохыг шалгалтаар тогтоож, нислэгийг нь түдгэлзүүлсэн байна.

Үүний үр дүнд зарим чиглэлийн нислэгүүдээ цуцалсан тухай PIA мэдээлжээ.

Пакистаны үндэсний агаарын тээвэрлэгч PIA компани 1965 оноос хойш 10 томоохон осол, хэд хэдэн жижиг осол гаргаж байсан түүхтэй. Осол гарах бүрт засгийн газар нислэгийн аюулгүй байдлын шалгалт явуулдаг ч үйл ажиллагаа нь сайжраагүй өнөөдрийг хүрсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.186] 2020-06-27 08:46:19

Ene chin harin tsochmoor medee bna. Miat-g gaigui bga da gej naidah l uldlee. Gehdee shalgahad buruudah yu bgav de

Ebbe [192.82.69.46] 2020-06-27 12:15:05

Bitgii iim hogiin yum bichij bgach

maaya [64.119.18.112] 2020-06-27 11:46:53

Mongold ongotsnii osol gantshan 1995 онд болсон шиг санагдаж байна хэрвээ Манай нисгэгчид чадваргүй бол жил болгон эрлэг номун хаан руу хүн нисгэх байсан биз

зочин [124.44.156.207] 2020-06-26 22:38:36

Ямар аймаар юм бэ? Монголд хуурамч үнэмлэхтэй онгоцны нисгэгч байдаг юм болов уу? Автомашины жолооны дамжаанд огт сураагүй мөртлөө танил талаараа олж авсан жолооны үнэмлэхтэй хүмүүс Монголд цөөн биш байдаг юм биш үү? Энэ нь зам тээврийн осол аваарт нөлөөлдөг юм биш үү?

Зочин [66.181.171.34] 2020-06-26 12:07:49

manaihan shig ym bn. darga nart daldganasan huuramch diplomtoi bagi olon baigaa baih

Зочин [112.96.41.54] 2020-06-26 10:25:21

Миат нэг иймэрхүү байгаа байхаа, шалгах хэрэгтэй

T [202.126.88.141] 2020-06-26 13:15:03

Арай ч дээ Манайхан ч арай хуурамч үнэмлэхгүй байхаа. Ниснэ гэдэг тоглоом юм уу. Компьютерээр тоглож байгаа бишдээ

Зочин [66.181.161.52] 2020-06-26 11:52:53

Sanal neg bna


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.