Д.Нямхүү: Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн оюутнаас вирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлааар мэдээлэл хийлээ.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 9,678,000 хүн өвчилж, 488,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. 8.2 сая хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа. Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан байна.АНУ, Бразид, Энэтхэг улсууд өвчлөлийн тоогоор тэргүүлсээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт АНУ-д өвчлөлийн оргил үе тохионо гэх тооцоолол гаргасныг зарим судлаачид мэдээлж байгаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7,113 хүн шинээр өвчилж, 92 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тувад яаралтай тусламжийн үйл ажиллагаа нэлээн доголдоод байга юм байна.
Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. Халдвар авсан өвчтөнүүдэд 188 сувилагч, 12 асрагч ээлжээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаа. Үүнээс 52 хүн нь архаг хууч өвчтэй, 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байна. Өчигдөр 119 тусгай дугаар 164 дуудлага ирсэн бол шуурхай апликейшнээр гадаадаас дөрвөн иргэн холбогдож, зөвлөмж мэдээлэл авсан" гэлээ.
ӨНӨӨДӨР 19 НАСТАЙ ЦЭРГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТАН ЭДГЭРЭН ГАРЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 171 хүнд шилжилгээ хийхэд 168 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Зургаадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 21-23 насны, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутнуудад вирус илэрлээ.
Өнөөдөр 19 настай цэргийн сургуулийн оюутан эдгэрэн гарч байна. Нийт батлагдсан тохиолдол 219 болсон бол үүнээс 170 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан" гэв.




































































Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
AI-ийн эрин үед компаниуд хэдэн ажилтан хэрэгтэйг нэг тоогоор тооцож байна