“Remdesivir” тарилгыг коронавирусний халдвартай өвчтөнүүдэд хэрэглэх нөхцөлт зөвшөөрөл олгох дүгнэлт гаргажээ

Ц.Анударь / Нүүр

Европын эмийн агентлагийн Хүний эмийн хорооноос Gladesince компанийн “Remdesivir” тарилгыг коронавирусний халдвартай өвчтөнүүдэд хэрэглэх нөхцөлт зөвшөөрөл олгох дүгнэлт гаргасан талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.

Тодруулбал, ЕХ-ны 27 улсад дээрх тарилгыг насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хатгалгаатай бөгөөд хүчилтөрөгчийн хангамж шаардлагатай болсон өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Дээрх тарилгыг өмнө нь АНУ, БНСУ, БНЭУ болон Япон улсад яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 150 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Ялангуяа АНУ, Бразил, Энэтхэг улсад өвчлөл хамгийн ихээр нэмэгджээ.

БНХАУ-д өчигдөр шинээр 13 тохиолдол бүртгэгдсэнээс дотоодын 11 халдвар Бээжин хотод бүртгэгдэж, 2 нь гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Бээжин хотын эрүүл мэндийн хорооноос энэ сарын 11-ний өдрөөс хойш, Бээжин хотод батлагдсан тохиолдлын тоо нэгдсэн дүнгээр 280 болсныг мэдээлсэн байна. Вирусний халдвар хүнсээр халдахаас сэргийлж Симпати хүнсний бөөний захаас 8 тонн гаруй хүнсний бүтээгдэхүүнийг буцаан татаж, устгалд оруулсан байна. Үүнд шош, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд болон шувууны мах багтсан бөгөөд тэдгээрийг худалдан авсан 19 хүнсний зах, супермаркет, 75 нийтийн хоолны газраас татаж устгалд оруулжээ.

АНУ-д өчигдөр 37 600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 692 хүн нас баржээ. Нийт халдвар авсан хүний тоо 2 сая 374 болж, 121 мянга 800 гаруй хүн эндсэн байна.

Тус улсын 30 мужид шинэ халдварын тоо өссөөр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн мэдээлэлтэй харьцуулахад, 13 муж улсад шинэ халдвар 50 хувиар нэмэгджээ. Ялангуяа хүн ам ихээр суурьшдаг Аризона, Флорида, Калифорниа мужид тархалт эрчимжсээр байна. Халдварын тархалтын нөхцөл байдлын талаар пүрэв гарагт АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн доктор Рэдфиль хэлэхдээ “Олон нийтийн газар бусдаас зай барьж явах, гарын ариун цэврийг тогтмол сахиж, амны хаалтаа зүүх нь вирусний тархалтаас сэргийлэх хамгийн шилдэг хамгаалалт юм” гэж онцолжээ.

Бразилд 24 цагийн дотор 39400 шинэ тохиолдол, 1141 нас баралт шинээр бүртгэгдэж тус улсын батлагдсан халдвар өссөн дүнгээр 1,2 сая гаруй болжээ.

Үүнээс 54,9 мянга гаруй хүн эндсэн талаар тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Энэтхэгт 16 мянга 900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын халдвар 418 мянга болж, 418 мянган нас баралт шинээр бүртгэгджээ. БНСУ-д 39 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 27 нь дотоодынх, 12 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна. Тохиолдлын халдварын 4 тохиолдол нь Тэжон хотод, үлдсэн нь Сөүл орчмын бүс нутагт бүртгэгдсэн бол Бусаны боомтод байгаа ОХУ-ын бие бүрэлдэхүүнтэй хавьтал болсон 163 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Японоос [126.236.79.193] 2020-06-29 08:22:32

Зөв. Эмч, эрүүл мэндийн мэдлэгтэй хүнийг сайд болгох хэрэгтэй.

Үнэнбат [70.29.80.254] 2020-06-27 09:07:37

Хүмүүсээ эрүүл мэндийн сайд аа мэргэжлийн хүнээр тавихыг шаардах хэрэгтэй энэ Одоо олон оронд вакцин үйлдвэрлэж байгаа яаж мэдэх вэ манай нөгөө авилгачид оруулж ирнэ . Эрүүл мэндийн сайд эмнэлгийн талаар юу ч мэддэггүй ( буруу муу вакцин оруулж ирэх магадлалтай , мэргэжлийн хүн шаардлагатай шүү

Зочин [70.29.80.254] 2020-06-27 08:53:33

Энэ тэгвэл нөгөө мөнгөнд дуртай гарууд (их хурал байгаа авилгачид ) оруулж ирээд мань даа хийх байхаа , эрүүл мэндийн сайд маань эмнэлгийн талаар юу ч мэдэхгүй Одоо яахав вэ ард түмэн минь

zochin [89.24.35.191] 2020-06-26 18:27:21

xarin esergeeree ene tarilgiig xund xiij boloxgui gesen xorig garsan shdee. europiin xoplboo bolon delxiin eruul mendiin baiguulagaas ene tarilgiig xereglexiig xorigloson juram garsan baigaa shuu.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.