ТОЙМ: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн эргэн тойронд

Ц.Анударь / Нийгэм

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль энэ сарын 24-нд болж өндөрлөлөө. Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

НОМЫН САН, МУЗЕЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛЭЭ

Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургаадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж байгаа билээ. Тухайлбал, амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, фитнесийн үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл энэ сарын 22-ноос эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгааг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдэв.

2020.06.22

СОНГУУЛИЙН ӨДРҮҮДЭД АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХГҮЙ

Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Мөн энэ сарын 26-ны өдрөөс эхлэн 22 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж байгаа аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгаж байгаа аж.

Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн: “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хяналт тавьж ажиллана. Цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдэж байгаа дуудлага энэ сарын 15-ны өдрийн байдлаар 70 мянга орчим ирж байна” гэв.

2020.06.22

САНАЛ АВАХ 2.070 БАЙРАНД АРИУТГАЛ ХИЙЖ, АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙ ЗЭРГИЙГ СОНГОГЧДОД ЗОРИУЛАН БЭЛТГЭЛЭЭ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн: “УИХ-ын ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.

УОК, ЭМЯ-наас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч санал авах 2,070 байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, амны хаалт, бээлий зэргийг сонгогчдод зориулан бэлтгэлээ" гэв.

2020.06.23

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу ерөнхий боловсролын 48 дугаар сургууль дээр очиж УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд саналаа өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгснийхөө дараа сонгогчдод хандан үг хэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс УИХ-ын найм дахь удаагийн сонгуульдаа саналаа өгч байна. Энэ удаагийн сонгуульд ард түмэн, ялангуяа залуус идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж хүсье.

Залуустаа хандан хэлэхэд, Та бүхний санал улс орны хөгжилд их чухал юм шүү” гэжээ.

2020.06.24

2019 ОНД БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН УГ ЭХ ДЭЭР ТӨРИЙН ТАМГА ДАРЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2019 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарлаа. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудсуудад дарсан юм.

Монгол Улсын Их Хурал 2019 онд 216 хууль баталсан бөгөөд эдгээр хуулийн уг эхийн эхний хуудаст Төрийн тамгыг даржээ.

2020.06.25

Ч. СОДНОМЦЭРЭН: ХАМГИЙН ӨНДӨР ИРЦТЭЙ СОНГУУЛЬ БОЛЛОО

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн: "Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1772 албан хаагч ажиллалаа. Хамтран ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа.

13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь оролцож саналаа өгсөн байна. Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа.

Санал хураалт дууссаны дараа 2070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа.

  • МАН-62
  • АН-11
  • Та бидний эвсэл-1
  • Бие даагч-1
  • Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарсан.

Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа" гэлээ.

2020-06-26


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:33:21

nwxpK6 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 15:18:39

5DlJV3 http://pills2sale.com/ levitra nizagara

Baasanbyamba.D [202.55.188.89] 2020-06-30 01:44:01

Erhem duu nart .Hun hunibodol uur .Guzee guzeeni bulan uur gej yaridag daa .Tur ulsinhaa ,ta bid narin songoson ih hurlaaroo batalsan SEH-hoo zohion baiguulj yavuulsan ene udaagiin songuulin dun deer margaj tsag aldaad yu hine .!Har hairtsag geed l margaad baih yum.. Uunig chine 2012 oni songuuliar AN oruulj irsen sanagdah yum. Tuunees hoish 5 udaagiin songuul yavagdaj bna. Hyanaltin toollogo hiigeed zuruu garaagui bna. Uunees iluu yamar batalgaa heregtei yum boldoo...

Зочин [103.10.21.41] 2020-06-28 13:41:00

АРДЧИЛАЛ буруугүй АН буруутай 30 жилийн хугацаанд ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН НИЙГМИЙГ БАЙГУУЛЖ БОЛОХ БАЙСАН....Даанч АН ын дарга нар хүсээгүй тэд ард түмэндээ ажилгүйдэл ядуурал ...одоо болохгүй байгаа бүхнийг л бий болгож ӨӨРСДӨӨ БАЯЖИХ ШУЛАХЫН ДЭЭДЭЭР Л ард түмнээ тонон дээрэмдсэн шүү дээ ...АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ЭНЭ УДАА ЗӨВ СОНГОЛТ хийсээн гэж...

зочин [59.153.113.199] 2020-06-28 13:07:30

4жил дахиад нусаа наанаа яанаа аа ёооё яаааая

Zochin [43.242.243.28] 2020-06-28 04:28:39

Ард түмэн сонголтоо хийчихлээ МАН-д өгсөн саналыг яагаад буруу гээд байгаа юм та нарыг яагаад сонгох ёстой юм гоншигнохоо боль төрийн ажлыг тайван хийлгэ

ЗОЧИН [192.82.74.89] 2020-06-28 04:27:55

СОНГУУЛИЙН ӨМНӨХ 20-ИОД ХОНОГООС ЭХЛЭН БАЙРУУДЫН ГАДАА ЗАЛУУ ХҮҮХНҮҮД СУУЦАГААЧИХСАН " ТА АЛЬ НАМЫГ ДЭМЖИЖУ БНА, ТОЙРОГТОО ХЭНИЙ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨХ ВЭ" ГЭЖ АСУУЦАГААЖ БАЙСАН, ТА НАР ИНГЭЖ ЯАХ ГЭЖ БУЙ ЮМ БЭ ГЭТЭЛ "СУДАЛГАА ХИЙХ ГЭЖ БУЙ ЮМАА" ГЭСЭН, БИ ТЭР НАМЫН ТЭРНИЙ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГНӨӨ ГЭТЭЛ Рег. ДУГААРАА ӨГӨӨЧ ГЭНЭ, ӨГӨХГҮЙ ГЭТЭЛ УТАСНЫ ДУГААРАА ӨГӨӨЧ ГЭНЭ, ЯАХ ГЭЖ БУЙ ЮМ БЭ ГЭТЭЛ ЭРГЭЖ ХОЛБОГДОНОО ГЭНЭ, ТА САНАЛААСАА БУЦ, МӨНГӨ ӨГЬЕ ГЭХ ГЭЭЮУ ГЭлээ,ЭНЭ БОЛ ИРГЭД МАН-ААС БУСАД НАМЫН НЭР ДЭВШИГЧДЭД САНАЛАА ӨГНӨ ГЭСНИЙГ РЕГ. ДУГААР, УТАСНЫ ДУГААРААР НЬ МЭДЧИХЭЭД ХАР ХАЙРЦГАНД ПРОГРАММЫН ТУСЛАМЖТАЙГААР САНАЛЫГ НЬ АЛЬ ЭРТНЭЭС МАН-Д ШУУД ОРУУЛСАН БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛ БНА ДАА,

Зочин [202.126.88.200] 2020-06-28 18:07:36

Чи чинь харин овоо тэнэг гар уу айн

Зочин [202.126.90.38] 2020-06-28 04:19:56

Луйварын сонгуулийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй цаашид ингэж дүр үзүүлдэг систем тогтоно тийм учир энэ булхай луйварын таслан зогсоож дахин санал хураалт явуулж гараар тоолж тэмдэглэгээ хийх бүртгэлээ сайн нягтлах царцааны нүүдэлд оролцсон хүмүүст хуулийн хатуу ял оноох цаг болсон. Сонгогч нарын эрхэнд хэнбугай ч халдах өөрчлөх эрхгүйг хатуу сануулах хэрэгтэй. Ядаж Сонгуулиа булхай луйваргүй өгчмөөр байна шүү

Зочин [122.201.21.244] 2020-06-27 16:10:22

МАН-д ууг нь саналаа өгсөн юм, гэтэл гарч ирсэн хүмүүс мөн сонгуулийн луйврыг нь хараад бүр дургүй хүрчлээ, одоо тэгээд буцаалтай биш. Хүрэлсүх чинь луйварчин байсан юм байна

Сонгогч [182.160.35.192] 2020-06-27 14:15:19

Энэ бол - ТӨРИЙН ЭРГЭЛТ !!!

ЗОЧИН [66.181.187.198] 2020-06-27 10:55:42

МАН-ЫН ЖДҮХС, БУСАД ТӨРИЙН САНГИЙН ХУЛГАЙЧ ХУУЧИН ГИШҮҮН 45, ДЭЭР НЬ ОФФШОРЧИД,КОНЦЕССЧИД, 60 ТЭРБУМЫНХАН,БАТХҮҮГИЙН 40 САЯ ДОЛЛАРЫНХАН,САЙД САРАНГЭРЭЛ,ЧИНЗОРИГ НАР ЭМД, НДШ-ИЙН ТӨРИЙН БАНКИНД БАЙСАН 136 ТЭРБУМ, 106 ТЭРБУМЫГ УНДАРМААТАЙ ХУЙВАЛДАН ХУВИЙН КАПИТАЛ БАНКИНД НЬ 2017, 2018 ОНД ЗОРИУД БАЙРШУУЛААД МАН-ЫН ТОМЧУУЛТАЙгаа НИЙЛЭЭД ХУЛГАЙЛЖ ЛУЙВАРДААД БАНКИЙГ НЬ ЗОРИУД ДАМПУУРУУЛЧИХААД ИРГЭДИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ 2% НЭМЖ 200 ТЭРБУМЫГ ОЛЖ НӨХӨХ ХУУЛЬ ГАРГАСАН ТОМ ХУЛГАЙЧ,ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД л ГАРАВ ШИВ ДЭЭ,МУ-ЫН ҮГЭЭГҮЙ ЯДУУС НЬ МАН-ЫН ХАГАРТЛАА БАЯЖСАН ШИЛДЭГ ХУЛГАЙЧИД, ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУДАА ТӨРДӨӨ,ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛЛАА,ЭНЭ СОНГОЛТЫГ ХИЙСЭН СОНГОГЧИД ОДОО ЖДҮЧИН ХУЛГАЙЧИД, ОФФШОРЧИД,АВИЛГАЧДЫН ТУХАЙ ЯРИХ ОГТ ХЭРЭГГҮЙ,ОДОО ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТАЙГАА ЭВЛЭРЦГЭЭ,ҮЗЭЛ БОДОЛГҮЙ САНАЛАА 60-10000 ТӨГ-Р ХУДАЛДАЖ БУЙ ХҮН АМЫН 60-70% НЬ ЖДҮХС,ТӨРИЙН САНГУУДЫН ХУЛГАЙЧИД,ОФФШОРЧИД,АВИЛГАЧИД, ТЭРБУМТНУУДТАЙГАА ЭВЛЭР,ӨЛСЛӨӨ,ЯДУУ БНА ГЭЖ ИЛҮҮ ДУТУУ ЮМ БҮҮ ЯРЬ.

Bi [66.181.161.30] 2020-06-27 07:44:25

Hvrelsvh odoo ireh ony ervnhiilvgchiin songuuld yalah populist ajildaa oroh boljdee u i hhurlyn dargaar duulgabartai untaa tvrhtei unhia muutai togloomon shataraa uliraah biz

Zochin [109.89.151.254] 2020-06-27 06:17:31

Jargalsaixan,Batzandan,T.Ganbold,Aldarjavxlan,Bold geed songogdox estoi xymyys yalalt baiguulj chadalgyi xamriin yzyyreer taslagdsan ni xaramsaltai baina. Ard tymen daraagiin songuulidaa namd bish ner devshigchiin bodlogiig nyagtlan oilgoj taniltsaj baij xynee songox xeregtei !!!

Зочин [182.160.34.97] 2020-06-27 06:02:59

Шудрага сайхан сонгууль боллоо ,,, АН-н Эрдэнэ, Эрдэнэбат, Баасанхүү, Баярцогт, Наранхүү, Бат-Үүл, Да.Ганболд гэх мэтийн Эрдэнэтийн 49% луйварчид багаараа уналаа ... үүнээс илүү шудрага сонгууль гэж юу байхав дээ... одоо л Монголчууд жинхэнээсээ яллаа.

Tor [202.55.188.89] 2020-06-28 12:33:54

16ond bas l iimerhuu yum yartsgaaj bsan. Yamar goridoj duusdaggui urt nastai gaihal be

Зочин [202.126.88.130] 2020-06-27 09:01:09

Харина тиймээ.

Зочин [202.179.27.233] 2020-06-27 05:01:38

жагсмаар бвал тэр л биз .сонин бишшүүдээ .ийм хулгайчдийг харжил баядаа.

Ц.Дамдинсүрэн [59.153.115.96] 2020-06-27 02:41:53

Жилийн жилд л ялагдсан хүмүүс сонгуульь шудрага бус боллоо. Мөнгө тараалаа гэж гоншигнох юм. Тэгвэл та нарын тэр олон ажиглагчид төлөөлөгчид чинь юу харж байсан юм .Яг үйлдэл дээр нь бариад, зураг бичлэгий нь бариад үзүүлээд заргалдахгүй яасан юм. Одоо хэвлэлийн хурал хийж орилолдоод ямар хэрэггүй шүү дээ.Батүүл, Батзандан Намбар Энхбаяр Сувдаагийн хүү гэсэн ялихгүй юмнууд болиоч дээ. Тэр Батүүлийг хүүтэй нь байх газарт нь түргэн аваачиж байруулаач. Амьтан хүн уруу татаж муухай орилоод байх нь чихэнд чийртэйг яана.

Tur [202.55.188.89] 2020-06-28 12:37:02

Mal mini har mashinii zurag abbal chamd yu haragdah be

zochin [176.189.88.83] 2020-06-27 10:05:59

Yag unen

Gegeenmongol [202.9.40.20] 2020-06-27 04:55:23

Batzandangiin Bayanzurkh duuregt khiisen buteen baiguulalt yostoi gaikhamshigtai baisan shuu. Surguuli ana gekhed Amerik stilltei. Enkhbayar darga ene ulsuudyn tuluu bas l usee tsaital zutgej yavsan khun. Suvdaa bol ue udmaaraa ard tumniikhee nudiig khujirlaj, sonoryg mialaaj yavsan gaikhamshigtai khumuus shuu dee. Ene saikhan khumuus kharamsana daa chamd.Daanch dee. .Ulaanyg uzej urv aj, sharyg uzej sharvadag muukhai mongol khun uurchlugduj saikhan khun bolson tsagt l ene uls khugjij, ene ulsad unench shudarga yos togtono doo. Muukhai yum bichsen muukhai khun chi aguu saikhan zokhiolchiin neriig buu bariarai.

Зочин [202.21.124.22] 2020-06-27 02:32:48

Тахимаа өгч сур!

Иргэн [66.181.183.123] 2020-06-27 02:24:30

луйварын сонгууль боллоо. Мөнгө аргагүй хүчтэй байна. Ядарсан ард түмнээр тоглож ханахгүй улс юмаа

иргэн [64.119.22.79] 2020-06-27 01:58:21

Мөнгө авч сонгуульд оролцсон иргэд нь ойлгомжтой шүү дээ.Гэр хороолол жааран ядуу гээд баыгаа хүмүүс.малчид.дахин шүтэх өвчтэй хүмүүс л .гудамжинд архи уугчид .МАН - ал эрт архидуулсан шүү дээ.Энэ соэгуульд зүгээр зөвийн төлөө өгсөн хүмүүс .ирэндүйгээ бодож өгсөн хүмүүс л хохирлоо.Гэхдээ яахав .Сайхан амьдарна.Үнэн хэзээд ялдаг.!!!!"""""""

иргэн [103.229.123.70] 2020-06-27 01:39:07

монголын ард түмэн үнэхээр харанхуй бүдүүлэг.өнөөдрийн ходоодоороо сонголтоо хийдэг.хятад улсд эзлэгдэж муугаа үзвэл таарна

zochin [220.195.66.53] 2020-06-27 01:07:43

Odoo l zov, uneniin toloo hamtarch temtsehgui bol, daranguilliin togtoltsoo ruu orloo. Songuul anhnaasaa sanal ni unshigdsan baisan.

zochin [176.189.88.83] 2020-06-27 10:08:50

yer ni davarsan heseg bulegt joohon r barahgui daranguilal heregtei bn ,dahij ondiihgui boltol nuhchin darah heregtei bga yum daa,tsaashdiin ulstorchid d surgamj bolog,arai l davraad, ezengui yum shig bsan yum.

zochin [202.9.40.20] 2020-06-27 03:30:08

tiim uu, KHuduu khotyn yalgaa ikh mongol oron, ter utgaaraa khuduu khotynkhny setgelzuin yalgaa gedgeeree ikhenkh deputatuud barag 80 khuvi ana khuduunuus songogdoj baina geed boddoo. Khotod uvdug shoroodood baival khuduu guigeed ochikhod ch khoosongui bololtoi. Toirog solidog togtoltsoog l khalmaar yum doo.

зочин [202.55.188.40] 2020-06-27 00:06:08

Ард түмэн нэгэнт дүнгээ тавьсан . Битгий гоншигно !

zochin [202.9.40.20] 2020-06-27 03:34:45

Tiimee, ard tumen dungee tavilaa, Ton ton tonshikhod tolgoi ono uvdluu. Tun khooson baikhaar gedes ene ulsluu. Garaad guilee ajil ana khovor bailaa. Gertee irlee sav ana khooson bailaa..

Зочин [66.181.161.48] 2020-06-26 23:50:41

АН намынхан Монгол улсаа дээрэмдсэн учраас МАН гарчихлаа, Ард түмэн тэнэг биш юм байна. Сонгуулиар аймгуудад очсон авгай нар хэт их харлуулсан нь сөргөөр нөлөөллөө

Зочин [68.35.239.186] 2020-06-26 23:25:04

Одоо монгол улс төлж барахгүй их өрөнд орно ард түмний амьдрал тартагтаа тулна юүн эрх чөлөө тусгаар тогтнол байхгүй болно . Ийм луйварын сонгууль хийгээд хэдхэн эрх мэдэлтэн тамтаггүй баяжаад гадны улсруу яваад өгнө . Монголчууд минь сэрээч шударга бусын төлөө нэгдээч эс чадвал монгол гэж байхгүй монголчууд гэж үгүй болох гэж бна

STALIN [182.160.35.59] 2020-06-26 22:47:31

ENE SONGUULI UNEN BALIAR YAVAGDSAN,YADAJ BAIHAD NGO YARIAD BSAN JDY,60 TERBUM,KONTSESSCHDIIG DEMJIHGUI GEED BSAN XODOONIIXON UNEXR OODGUI XUMUUS GEDEG N MEDEGDEJ BNA.DAA XELEH UG ALGA.TER OOXOO IDEED TORGOND BIE OROOGOOD TALAAR NEG DAVXIAD XAR USAA GUDARAAD YAVJ BAIVAL TAARNA


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.