Д.Нямхүү: 172 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

Ц.Анударь / Нүүр

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Зургаадугаар сарын 26 -нд ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 172 хүний сорьцод шинжилгээ хийхэд шинэ коронавирусийн халдвар илрээгүй.

ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн 75 хүнээс коронавирус илрээгүй, 56 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. Дахин 5 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Ингээд нийт 175 хүн эдгэрч, 44 хүн эмчилгээнд үлдлээ" гэлээ.