Д.Нямхүү: 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Ц.Анударь / Эрүүл мэнд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Зургаадугаар сарын 27-ны өдөр 308 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, Ажиглах байранд тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан 3 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар батлагдсан халдварын тохиолдол 219 байгаагаас 175 хүнийг эмчилж, эмнэлгээс гаргажээ. Одоогийн байдлаар 44 хүн эмчилгээнд байгаагийн 35 нь хөнгөн 9 нь хүндэвтэр байна. 81 хүн эмчилгээ тандалтын дор хянагдаж байна" гэлээ.