Б.Сангидорж: Улиасны унгиралд коронавирусыг тараах нөхцөл байх магадлалтай

Ц.Анударь / Нийслэл

Биологийн ШУ-ны доктор, АӨСҮТ-ийн Харшлын лабораторийн эрхлэгч Б.Сангидоржоос тодрууллаа.

-Улиас модны хөвөнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улиас мод бол хоёр гэртэй ургамал. Улиас цэцэглэхээс өмнөх үе буюу тавдугаар сарын эхээр ургадаг улаан хүрэн өнгийн цэцэгтэйг нь эр улиас гэнэ. Эр улиас модны цэцэг нь дэлгэрээд агаарт тоос нь тарснаас сар орчмын дараа үрэлдэг ногоон өнгийн молцогтой ургамал. Нахиа задарч навчилсны дараа үрэлдэг ногоон өнгийн молцог бүхий модыг эм улиас гэнэ. Эм улиас нь бидний анхаарлыг татаад байгаа хөвөнг үүсгэдэг.

Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламжинд хамгийн өргөн хэрэглэгддэг нь улиас мод. Учир нь хурдан ургадаг, 100 гаруй жилийн настай, маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг, өөрөөсөө ашигтай үнэрт бодис гаргаж, агаарын бохирдлыг багасгадаг, дуу чимээг намсгадаг гэх мэт олон талын үнэлж баршгүй ач холбогдолтой. Ийм учраас Улаанбаатарын ногоон байгууламжинд олон үе дамжин ашиглагдаж иржээ. Улиас мод сүүлийн үед их хэмжээгээр таригдсанаас болж хотод улиасны унгирал үүсэх байдал ажиглагдаж байна. Энэ үзэгдэл 1980-аад оноос ажиглагдах болсон хэдий ч энэ жилийн хувьд харьцангуй их байна.

Сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд улиасны унгирлыг хязгаарлах ажил амжилттай хийгдэж ирсэн. Энэ жилийн тухайд ургалттай холбоотойгоор харьцангуй их тархаж байна.

-Улиас модны унгирал Ковид-19 вирусын халдвар тараах магадлалтай эсэх нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ талаар?

-Улиас модны унгирлаар дамжин коронавирусын халдвар дамждаг тухай судалгаа, мэдээлэл олон гарсан байдаг. Харшил, дархлаа судлаач эмч нар, биологич эрдэмтэд үүнд нэлээн анхаарч ажилласан байна. Зарим оронд улиас модоо тайрах хэмжээнд асуудлуудыг дэвшүүлж, улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Бидний хувьд олон орны эрдэмтдийн судалгаа, материалд үндэслэж үзэхэд батлагдсан зүйл байхгүй. Гэхдээ коронавирусыг тараах нөхцөл байх магадлалтай гэдэгт санал нэг байна. Иймд улиас модны унгирлыг аль болох тархаахгүй хязгаарлаж, унгиралгүй орчинг бий болгох шаардлагатай.

-Үүний тулд юу хийх ёстой вэ?

-Нэгдүгээрт, Улиас модны унгирлыг хязгаарлах үндсэн арга нь хэлбэржүүлэлт. Энэ нь дөрөвдүгээр сарын сүүлчээр хийгддэг ажил. Энэ ажил нь улиас мод навчлах, цэцэглэхээс өмнө хийгддэг учир Монгол Улсын стандартад заагдсан хэлбэрүүдээр хэлбэржүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, Улаан хүрэн цэцэгтэй эр улиас модны цэцгийг хяргах. Эр цэцэг нь тоос гаргадаг бөгөөд түүнээс харшил бий болдог. Улаан хүрэн цэцэг нь тавдугаар сарын эхний 10 хоногт дэлгэрч байгаад тавдугаар сарын дунд үе хүртэл тоосоо цацдаг. Үүнээс сарын дараа үрлэж молцог ургадаг.

Унгирлын тархалтыг хязгаарлах арга нь:

  • Нахиа тайрагч ба хайчаар 100 хувь хяргаж, агаар дахь улиасын цэцгийн тоосжилтыг хязгаарлана.
  • Молцогыг хяргах. Ингэснээр улиасны унгирал тархах үндсэн нөхцөлийг багасгадаг.

“Сүүлийн жилүүдэд хот суурин газруудын улиас модны унгирлын тархалтыг хязгаарлах бүрэн боломжтой аргачлалуудыг боловсруулж байна”

-Молцог харагдаагүй улиас моднуудаас хөвөн гарсан тохиолдолд яах вэ?

  • Даралттай усаар шүршиж, хөвөнг нь унагаана.
  • Унасных нь дараа цэвэрлэхгүй бол улам их тархах нөхцөл бүрдэнэ.

Гадаадын судлаачдын хэлж буйгаар унасан унгирал гадаа орчинд хадгалагдах, норох үедээ Ковид-19-ийн халдвар дамжуулах нөхцөл бүрдэнэ гэх таамаглал дэвшүүлж байгаа нь анхаарал татах асуудал.

Унгирлаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Маск буюу амны хаалтаа зүүж хэвших
  • Нүдний шил зүүх
  • Иргэд, аж ахуйн нэгж орчиндоо тархсан унгирлыг маш богино хугацаанд цэвэрлэх хэрэгтэй.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.105] 2020-06-30 10:47:06

Улиасны унгирал. Унгирал гэж утгагvй vгээр нэрлэж байхын оронд улиасны ховон гээд л хэнд ч ойлгомжтойгоор нэрлэх нь зvйтэй.

Зочин [123.116.17.160] 2020-06-29 12:35:25

Албаны хүн нотлогдсон баттай зүйл ярих естой

Зочин [202.126.89.145] 2020-06-29 11:42:54

Одоо болио та. Бусдад зайгаа тавьж өг. Хэрэгтэй хэрэггүй юм хольж хутгаад л яриад явах юм

Зочин [103.80.210.183] 2020-06-29 11:37:37

хэдэн модыг сугалуулж устгах санаа байнаа. оронд нь тарих модгүй байж.

Zochin [66.181.161.53] 2020-06-29 10:10:35

Buh yumig virustei holbohoo bolioch,medleggui bj duugai ch ajilaasaa yavj chadahgui,medlegguige gaihulaad erguuteh yum

би [202.70.44.46] 2020-06-29 08:52:52

энэ нөхөр корона-гийн өмнө юу хийж байсан юм бол?


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.