СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Өчигдөр Туул голын усанд хоёр хүн осолджээ.Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.

Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн байна.

Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ. Ойрын өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна.

Тухайлбал:

  • Энэ сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Жаргалант” гэдэг газар иргэн 32 настай, эрэгтэй Г, 31 настай, эрэгтэй М, 20 настай, эрэгтэй Н нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон бусад хүмүүс “Хэрлэн” голоор 24 км-т усаар болон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх жиллагаа үргэлжилж байна.

  • Түүнчлэн зургаадугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Цагаан чулуут” гэдэг газар 39 настай, эрэгтэй малчин Б, 5 настай, эмэгтэй С нар Хярхан голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.

Тухайн өдөр голын эргээс тухайн иргэдийн унаж явсан мотоциклыг нь олсон бөгөөд "Хярхан” голын дагуу 32 километрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [103.26.193.166] 2020-06-30 02:51:27

Bolgoomjtoi bgaach ee ingeed uhej uregdeed bh yum usand orj amia nasa aldaad bhiin zunii ulirald hestuu yuma

Зочин [57.73.48.37] 2020-06-29 06:32:00

selj chadahgui baij yah gej gold orood bgam be?

Зочин [195.46.106.44] 2020-06-29 04:58:04

Нөгөө олон завьтай эргүүл ажлаад байна гэсэн хаагуур нь явж байгаад живчихдэг юм бэ. Энэ хүн гэдэг амьтан чинь малнаасаа дор зүй бусын хорогдолд орж байгаад төр засаг дүгнэлт хийгээч. Автын ослоор яасан олон хүн энддэг юм бэ. Хүн үхэхийг ердөөсөө тоохгүй юм. Болдог юм л болж байгаа мэт хандах болжээ.Хайран сайхан хүмүүс. Төр засаг хамгаалж чадахгүй бол хүмүүс минь наад алтан амиа өөрсөдөө хамгаалаач. Ялангуяа энэ олон сайхан үрсийг.

Зочин [202.21.108.177] 2020-07-01 13:40:48

Хуцаад байгаач.гол гэдэг горхи шалбааг уу.өөрөө өөрсдийгөө хайрлахгүй үхэж байгаа хүмүүсийн өмнө төр засаг нь бас буруутай юу.Төр засаг нь дүрмээ баримтал гэж хамгааллаа.Гол усны аюулаас сэрэмжил гэж хамгааллаа энэнээс илүү яах юм.мал шиг бүдэд нь gps зүүж маллах уу бас.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.