Хилээ нээхгүйгээр дотооддоо хорио цээрийн зарим дэглэмийг сулруулах бололтой

Н.Баярмаа / Нийгэм

Улсын онцгой комисс маргааш хуралдахаар болжээ. Улсын Онцгой комисс (УОК)-ын шийдвэрээр хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэний дагуу хөл хориог зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасан билээ. Энэ хугацаа маргааш дуусч байгаа тул УОК ойрын хугацаанд хуралдаж “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг цуцлах эсэхийг хэлэлцэх учиртай. УОК өнөөдөр /2020.06.29/ хуралдан зарим хорио цээрийг цуцлах аж.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар хилээ нээхгүйгээр дотооддоо хорио цээрийн зарим дэглэмийг сулруулахаар төлөвлөөд байгаа аж.

Өнөөдөр мөн Үндэсний баяр наадмын комисс хуралдаж буй. Үндэсний Их баяр наадмыг Зохион байгуулах хорооноос энэ жилийн баяр наадмыг улс даяар адилхан цаг хугацаанд зохион байгуулж, улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн энэ жилийн баяр наадмыг олон нийтийг цуглуулахгүй цомхон тэмдэглэхээр болсон бөгөөд бөхийн барилдаан, морин уралдаан, сур харвааг үзэгчдэд цахимаар хүргэхээр болсон билээ.