БНСУ-д зай барих шинэ дүрэм тогтооно

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгост халдварын 62 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс нэг өдрийн өмнө 51 тохиолдол илэрчээ. Коронавирусний халдварын шинэ тохиолдол дахин нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан БНСУ-ын эрх баригчид хүмүүс хооронд зай барих гурван шатлалтай журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Халдварын тохиолдол дахин нэмэгдэж байгаатай холбогдуулан Өмнөд Солонгосын эрх баригчид зай барих гурван шатлалтай журам нэвтрүүлж, янз бүрийн түвшний хязгаарлалт тогтоохоор төлөвлөжээ. Тодруулбал, эхний шатлалыг халдварын шинэ тохиолдлын тоо эмнэлгийн байгууллагууд “дарж чадах түвшинд нэмэгдсэн үед” хэрэгжүүлнэ. Хэрэв 14 хоног дараалан 50-аас давж, 100-аас хэтрэхгүй бол хоёрдугаар шатлалыг нэвтрүүлнэ. Харин шинэ тохиолдлын тоо 100-гаас давбал гуравдугаар шатлалын журам үйлчилж эхлэх аж.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгост, тэр дундаа халдварын тохиолдлын дийлэнх нь бүртгэгдсэн нийслэл Сөүл хотод хүмүүс хоорондоо зай барих журам хэрэгжсэн хэвээр байгаа юм. Тус улсад наран шарлагын газар, усан паркууд нээлттэй байгаа бөгөөд энэ долоо хоногоос спортын тэмцээний үеэр үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хэсэгчлэн хүлээн авах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Хэрэв шатлалыг хоёрдугаар зэрэглэлд хүргэвэл олон нийтийн арга хэмжээг дахин хязгаарлах бөгөөд байшин тасалгаанд 50-аас илүүгүй хүн, гадаа 100-аас илүүгүй хүн байх ёстой. Гуравдугаар шатлалд 10-аас дээш хүнтэй аливаа арга хэмжээг хязгаарлах бөгөөд боловсролын байгууллагуудыг дахин хаах аж.
Өмнөд Солонгост тавдугаар сарын эхэн үеэс хойш дотооддоо халдвар авсан тохиолдлын тоо дахин нэмэгдэж эхэлжээ. Зургадугаар сарын 20-нд өдөрт илэрсэн халдварын тоо 67-д хүрсэн бөгөөд өдөрт дунджаар 30-60 хүн шинээр халдвар авч байгаа аж.
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар тохиролцох уу
Зеленский: Трамп, Путин нартай 'ямар нэгэн нөхцөлгүйгээр' уулзахад бэлэн ч Москва руу явмааргүй байна
Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
Зеленскийг Трампыг хөнөөх оролдлого, Киркийн аллагад оролцсон гэв
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Гавьяат дасгалжуулагч С.Тулга “Сэлбэ 20 минутын хот”-ын түншлэл хариуцсан менежерээр ажиллана
Нийслэлийн прокурорын газраас мэдэгдэл гаргажээ
Хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно