Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад өргөн барив

Ц.Анударь / Улстөр

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олголоо гээд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад гардуулав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найм дахь Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооны бүх гишүүд, нийт хамт олон талархал илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга энэ үеэр сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулж асуусан юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын даргын асуултад өгсөн хариултдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголтын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.

Улсын хэмжээний сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.

Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.

Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан. Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2247 албан хаагч оролцож ажилласныг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



Сэтгэгдэл

эрвээхэй [182.160.1.228] 2020-06-30 03:04:40

МАНын үе үеийн гишүүд дэмжигчиддээ баяр хүргэе зориг зүрх байхгүй нэр хаягаа солж хар зүйл бичдэг долдой молдоо бол зүгээр ногоон үт хорхой та нарыг муулах тусам Алтан гадас од шиг гялалзах бно

Долдой [64.119.16.196] 2020-06-30 01:35:53

ЗА МАН-г сонгосон хүмүүс уяандаа хатсан гөлөг шиг амьдраад байж дээ элгийн амьтад ккккккк ха ха ха

СОНГОГЧ [64.119.16.196] 2020-06-29 23:27:34

СОНГУУЛЬ ШУДРАГА БОЛООГҮЙ МАН-н ХАР ТЕХНОЛОГООР ЯВАГДСАН МАН-хан Муу юмандаа гаршсан гарууд ЖДҮ болон бусад хулгайч луйварчингуудаа дэвшүүлэхгүй гэсэн ХҮРЭЛСҮХ ЗҮГЭЭР Л НЭГ ПОПЧИН ДАЛАН ХУДАЛЧ БОЛОХ НЬ ХАРАГДЛАА СОНГУУЛЬ САЙХАН БОЛЛОО ГЭЭД БГАА ХҮМҮҮС ЯЛГАДАС ДОЛООЖ АМЬДРАГЧИЙН АРМИЙНХАН Л ДАА

Баяр [64.119.16.196] 2020-06-29 23:16:30

ЮУН СОНГУУЛЬ САЙХАН БОЛЛОО ГЭЭД БГАА ЭЛИЙРСЭН БАЛАЙРСАН ЮМНУУД БААХАН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ СОНГОЧИХООД ТОЛГОЙ ДЭЭРЭЭ БААЛГАЖ ШЭЭЛГЭЭД ТААРСАН ЮМНУУД Л ИНГЭЖ ХУЦАЖ УЛЬЖ БГАА ДАА ТЭД НАР БӨГСИЙГ НЬ ДОЛООЖ ХООЛНЫ ШАВХРУУГААР АМИА ЗОГООДОГ ЮМ БИЗ

Зочин [66.181.161.83] 2020-06-29 14:53:14

Өрсөлдөөнд ялагдлаа хүлээж сур. Т.Ганболд тэргүүтэй зарим залуучууд цэцэрхэж нэр нүүрээ бараад яахав дээ.

Зулаа [210.106.212.112] 2020-06-29 12:55:28

Маш сайхан сонгууль болж өнгөрлөө. Миний сэтгэл сайхан байна

Зочин [66.181.161.125] 2020-06-29 08:31:48

Үнэн юм үнэннээрээ сайхаан. Ард түмэн хэнийгээ дэмжиж хэнийгээ шалан дээр гулсуулахыг шийдээд, дээрээс нь ялагдаж сураагүй, түмний сонголтыг хүндэтгэдгүй тэнэгүүдийг хяналтын дахин тооллогоор давхар шалан дээр мөлнүүлээд өглөө. Одоо гоншигонох тэнхэл байна уу Энхбаяраа, Ганболд оо, Батзандаан, Жаргалсайхааан. Та нар жаахан улс төрийн соётой байгаа ч. Та нараас өөр хүн байдгүй юм шиг солиорцгоохийн. Батзандан чи АН-даа байсан бол хонгилын үзүүрт гэрэл байсан ч юм билүү. Чиний стилээл чамд хариу өгчхөе. Одоо чи гудамжиндаа гарч лаазаа өшгөл за.

Зочин [202.9.40.56] 2020-06-29 08:29:10

40 хувьд нь гараар тооллого хийгээд зөрүү гарахгүй байхад хэтэхрхий хардамгай ерөнхийлөгч зарим нам хүчний увайгүй дарга нараас болж 2 өдөр олон хүн ажлаа үрж 70 гаруй сая төгрөгөө улс төрийн салхинд хийсгэх юм даа. Төрийн албан хаагчиддаа итгэж сурцгаая

иргэн [202.179.26.155] 2020-06-29 08:22:26

за ёстой МУ-д Хулгай Луйвар Авилга 3 бол Төрийн өндөр Албан тушаалтан Намуудад бол жирийн үзэгдэл болчихсон юм байна дараагийн Сонгуулиудад бол Саналаа өгөөд ч хэрэггүй юм байна гэдгийг дэндүү Сайн мэдэрч авлаа олон Найз нөхөдүүд Залуучуудын үгийг сонсоход МУ-д бол Хуулиа дээгүүр Нам Албан тушаалтангууд Мафижсан маягаар Үйл ажиллагаагаа явуулдаг юм байнаа гэдгийг дэндүү сайн мэдэрч авлаа л гэцгээж байна даа

зочин [192.82.74.239] 2020-06-29 07:54:11

чиний татварын мөнгө болох 5,1их наядыг хог хаягдал шигээ хогын цэг дээр хаясан мөнгөө хүрэлсүхээс нэхэж ав.ийм тэнэг ард түмэн бгаа учир улстөр ни хүчгүй сул дорой байх ни аргагүй юм.чиний хөрөнгө мөнгөөр чини 4жил тансаглаж баяжиж аваад жонхуу хүрэлсүх нар чамайг ядуу тарчиг хэвээр чини хаячихаад австрали,синга руугаа нисээд өгдөг юмаа хөө.ийм эрүүл бус новшнуудаас болж монгол урагшилж хөгжиж чадахгүй 30жил боллоо.

ЗОЧИН [66.181.186.73] 2020-06-29 07:25:07

ОДОО ЯЛАГДЛАА СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНД ТОХНО ДОО!! УГААСАА ЯМАРЧ ТОГТОЛЦОО БАЙСАН МАН ЯЛАХ БАЙСНЫГ СОНГУУЛИЙН ДҮН ХАРУУЛСНЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, ДОР БҮРНЭЭ ДҮГНЭЛТ ХИЙЦГЭЭ!!!

Зочин [66.181.186.73] 2020-06-29 07:12:08

ИЛТ ДАВУУ ЯЛАЛТ БАЙГУУЛЧИХААД БАЙХАД Ч ЯЛАЛТАА ХҮЛЭЭЖ ЧАДДАГГҮЙ ЦӨӨН ХҮМҮҮСЭЭС БОЛЖ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НОЙР ХООЛОО ХАСАН БАЙЖ ДАХИН ТООЛЛОГО ХИЙЖ, УВАЙГҮЙ ХҮМҮҮСТ ЯЛАГДСАНЫГ НЬ ДАХИН НОТОЛЖ ӨГЛӨӨ!! ЭНХБАЯР, ГАНБОЛД МЭТИЙН ХҮМҮҮС ҮҮНИЙГ ЯС МАХАНДАА ШИНГЭТЭЛ ОЙЛГОЖ АВ!! БУРУУГ БУСДААС БИШ ӨӨРСДӨӨСӨӨ ХАЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЮУ ХҮСЧ БАЙГААГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ОЙЛГОСОН ЦАГТАА Л БИ ЯЛНА ГЭЖ ТОМ ДУУГАР!! ГАНБОЛДОО, ЧИ ДОРЛИГЖАВТ ӨГСӨН 4 САЯ ДОЛЛАРОО Л АВАХААР ЗАРГАЛДСАН НЬ ДЭЭР БАЙХ!! ЭСВЭЛ ДОРЛИГЖАВ ТҮҮНИЙГ ЧИНЬ ОХИНЫХОО АМИАР ТӨЛСӨН ГЭЭД СЭТГЭЛ ЧИНЬ ХАНАА ЮУ!!?

Иргэн [202.126.92.99] 2020-06-29 06:52:11

Үнэндээ энэ хэдэн увайгүй, хэн ч биш болсон улстөрчдөөс болж сонгуулийн хэсгийн хороонд ажилласан баахан төрийн алба хаагчид бүтэн сайнд амралтгүй ажилласандаа их бухимдсан ч , төрийн алба хаагчид шударга ажилласан шүү, биднийг хардаж сэрдэх зүйл байхгүйг тод харуулсандаа баяртай байна, Гэхдээ бид ард түмний нэг хэсэг болохоор дараагын удаа энэ намар 9 сард явагдах сонгуулиар энэ хэдэн увайгүй улстөрчид, намд нь цэг тавиад өгчих иргэний эрхээ эдэлж чадна шүү

Зочин [202.55.191.205] 2020-06-29 07:13:31

яг үнэн, энд ажиллаж байгаа хүмүүс дандаа намд толгойгоо мэдүүлсэн хүмүүс байсан юм шиг бүгдийг үгүйсгээд дахин дахин улсын хөрөнгө зараад байдын, улс төрийн хэнээрхэлд хэт автсан улстөрч гэж хэлэхэд хэцүү хүмүүс


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.