Аймаг, сумын баяр наадам долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг болно

Ц.Анударь / Нийслэл

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. “Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

image


Аймаг, сумын баяр наадмыг долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадамтай нэгэн зэрэг хийхээр товлосон. Нийслэлд зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмыг хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр "XIII зуун цогцолбор" газарт хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.
КОВИД19-ийн халдварт цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлж, Үндэсний бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор” газарт зохион байгуулж, иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлэхэд бэлэн болж, дэд бүтцийн ажлыг хийж дуусгажээ. Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, МҮОНРТВ тус цогцолбор газарт болох бөхийн барилдаан, сур шагайн харвааг болон “Хүй 7 худаг”-т болох 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэнэ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байх юм.
Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

зочин [183.177.99.230] 2020-07-02 10:08:01

Жил бологон Баяр наадмын амралт гээд бүтэн 7-8 хоногоор амарчихдаг амаралтыг хавтгайруулснаар нийгэм аррхидалт хэрээс хэтэрч байгаа одоо болимоор байна Энэ жилийн баяр наадам амартын 2 өдөр тохиож байгаа зөвхөн 2 өдөр л амрах нь зүйтэй 10 даа бүтэн ажиллаад 1 өдөр 13 нд ажлын өдөр болгомоор байна даа

Зочин [150.129.143.185] 2020-07-01 22:34:09

Za ingeed jenko geed naimaachin ooriinhoo juulchinii baazaa tohijuulaad heden baagiinuudaas mungiig ni saasan yum boloh ni ee. Yaasan uvaigui uildel ve. ulaan tsaim luivar hiih yumaa. MAN-iinhan bol eronhiilogchiin yamar oriig darj tend naadam gej elgiig ni avsan yum hiih bol doo

Grl [66.181.177.248] 2020-06-30 20:17:33

Erunhiilgchiin lagert Ulsiin bayr naadam hiihiig eseguucej bna .

Зочин [202.179.25.198] 2020-06-30 23:13:31

чи гэртээ л хэвтэж байхгүй юу

Зочин [202.21.108.52] 2020-06-30 17:36:23

Наадмаа цагаан сар шиг больчих наадам хийх мөнгөө өрнөдөө нэмрэлчих за өрнаөс чинь хасагдаж байг ард түмэн чинь наадам хийхгүй байхыг хүсэж байхад яахаараа энэ их өртэй төрийн дээдчүүд заавал хийх гээд байгаа нь ямар учиртай юм бэ

зочин [43.242.243.175] 2020-06-30 16:59:39

наадам нэрээр мөнгө идэхгүй бол турж үхэх гээд байгаа юм байх даа, индэрт суух хоббитой дарга нар, хэдэн шуналтт бөх, хүүхэд, морины яргачдаас өөр хэнд ч хэрэггүй наадам болох гээд байгаа юм биш үү, нийт ард түмэнд бол ёстой пад ч үгүй бололтой

зочин [183.177.99.230] 2020-07-02 10:13:22

Яг үнэн Улсын баяр наадам гэгч хэдэн нударган хөрөнгөтнүүдын бооцоот уралдаан энэ хоёр өдөр л бооцоогоо аривжуулах алтан боломж

Зочин [202.179.27.75] 2020-06-30 12:17:41

наадам хийхгүй бол үхгээд бна уу. Тахал гэдэг аюул байхад, тэнэг дарга нар

Зочин [202.131.225.197] 2020-07-01 03:47:41

za bitgii soliorood bail daa, hudalaa svrjignehee boliochoo tenegee.dotoodoo aldaagui ch dee..

Зочин [172.58.143.245] 2020-06-30 06:49:50

Mash zov jil bur buh oron dayar neg odor naaddag baih ni zov

Зочин [202.170.80.25] 2020-07-01 12:06:01

Дэмжиж байна

irgen [103.57.94.76] 2020-06-30 02:00:44

yag zyw..

зочин [124.44.156.207] 2020-06-29 23:20:45

60-аас дээш настай сайд, агентлагийн дарга, захирал нэртэй олон арван жил суусан, коммунист үзэл баримтлалтай ахмадуудаа МАН одоо эрхбиш тэтгэвэрт нь гаргаж, залуучуудаа түлхүү томилох байх даа?

Зочин [202.179.26.161] 2020-06-29 22:38:49

Та нар хүмүүсээ яасан ч нэг талагдахгүй. Надамаа хийхгүй бол нэг уурлна хийлгэвэл нэг уурлнаа. МАН-ыг тан нар өөрсдөө сонгсон тэгсэн чинь зарим нөхдүүд сөрөг юм бичих юмаа. Золигнуудааа

Зочин [192.82.70.209] 2020-06-30 04:36:39

Баяр наадам бол улс төр биш юм л бол сонгууль холиж хутгах аа боль новш минь

наадам сайхан шүү.Хуушуур гоё. [192.82.70.209] 2020-06-29 20:27:03

Хөдөө суманд бид наадмаа үзэж болно биз дээ. Аймгийн төвд бол болохгүй гэж байгаа.

Зочин [66.181.161.33] 2020-06-30 21:00:25

Ерөнхийлэгчийн хувийн эзэмшилд баяр наадам хийж татвар төлөгчдийн мөнгийг заавал Х Баттулгын ттүрийвчийг зуузаатгах ямар хэрэг байна.Ерөнхийлөгч ч өөрөө ичиж зовдоггүй шуналтай гар юм .

Зочин [106.102.129.169] 2020-06-29 21:31:02

TENEG AMITAN BE! YUN NAADAMSAG YM !KORONA,ARDIIN HAMTAIGAA....KK KK

Zochin [109.89.151.254] 2020-06-29 19:21:36

Bayar naadmiinx ni daraa baaxan xaldvar tarj onigoogoo chirne ee !Naadamlax baisan bol dotooddoo xaldvariig barij chadaj baigaa geed tseejee deldej ongirood baisan yax gej tegvel ni iim udaan xugatsaagaar xorig tavij ard tymniig mon xyyxdyydiig xoxiroov ????

Говь-Алтай [203.91.115.49] 2020-06-29 18:05:53

Улсын баяр наадмын арга хэмжээг улс даяараа зэрэг тэмдэглэж орон нутагт баяраа нээлттэй тэмдэглэх нь зөв шийдвэр байлаа. Аймаг сумуудын Ойн баярыг тэмдэглэсэн нь дээр. Хөдөө орон нутагт хүн ам цөөтэй , ард иргэд цуглалаач гадаа тэмдэглэх учир аюулгүй. Та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе Баярлалаа

Зочин99 [103.212.119.211] 2020-06-29 17:34:14

Оюунболд арслан цолтой барилдах уу?

Зочин [202.5.205.2] 2020-06-29 19:10:55

Наад наадам үймүүлэгч 2 жил идсэн хороо гадагшуулж байж барилдана.Эрхээ хасуулсан.Арай цөөн жил байна. Цаашид Ийм хор идэгчийг барилдах эрхийн хасах хэрэгтэй.

Зочин [66.181.161.47] 2020-06-29 17:56:14

doping heregle bizde

Зочин [202.126.89.192] 2020-06-29 16:49:21

тийм байсан. сүүлийн жилүүдэд наадмын сар хэтэрсэн. бөхийн найраа будлиан гарах эхлэл болсон.

zochin [103.26.193.176] 2020-06-29 16:33:35

Zov shiidver gargajee Tsaashid ch iim jurmaar naadmaa xiij baix xeregtei Naadmyn nairaa tsolny nairaa moridyn bolon unaach xuuxduudiin zovlogogoo zovoox ni ugui bolox shiidel mon

Хүрлээ [150.129.143.109] 2020-06-29 16:21:09

Маш зөв шүү наадмыг нэгэн зэрэг хииж байвал бөхиин цолны найраа эрс багасна

Зочин [202.9.40.101] 2020-06-29 15:32:06

niislel uzegchgui, oron nutagt uzegchtei gej yugsen uguu shiidwer gargaj bga humuus eruul bna uuu

bymbaa [202.131.244.210] 2020-06-29 15:23:10

oron nutagin zam xaaxuu

munkhgerel [64.119.21.47] 2020-06-29 22:06:38

naadmaar hed honog amrah ve


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.