Зам тээврийн салбарын 24 албан хаагчид орон сууцны батламж гардуулав

Н.Алтанцэцэг / Улстөр

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид Түрээслээд өмчлөх орон сууцтай болох боломжийг Монгол Улсын Засгийн газар олгосон. Өнөөдөр зам, тээврийн салбарын 24 албан хаагчид Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжийг нь гардуулан өглөө.

Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 11 удаа томилогдон ажиллаж зорчигчдод тандалт, үзлэг хийсэн МИАТ ТӨХК болон зорчигчийн вагон тээврийн үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагчид багтсан байна.

Өнөөдөр мөн эрүүл мэндийн салбарын 400 албан хаагч батламж гардан авлаа.Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1,000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан аваад байна.

Батламж гардан авсан иргэд байраа сонгон, Нийслэлийн орон сууцны корпорацтай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.



Сэтгэгдэл

zochin [202.70.34.114] 2020-06-29 13:36:37

bair oron suutcgui nisgegchid gej haana ch baihgui.hudlaa tanil talaa bairaar shagnaj baigaagaas yalgaagui yum bna.tomor zamiin uilchilegch jolooch nar bol arai oor baih.

Зочин [202.126.89.192] 2020-06-29 08:44:39

түрээс дэмий. иргэдэд ашиг гүй хэлбэр.

Зочин [66.181.184.171] 2020-06-29 10:16:48

Түрээсийн байр сайн юм билээ цөөхөн хэдэн жилийн дараа өөрийн болно ипотекийн зээл 10-н жил гаран болход зээлийн хүүгээ төлж дуусаагүй байна насан туршдаа өртэй явах юм байна.

зочин [192.82.74.239] 2020-06-29 07:45:37

наадуул чини бүгдээрээ байр сууцтай юм шив дээ.

Z [202.9.46.6] 2020-06-29 07:17:45

Urdchilgaagvi 8 hub sh de


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.