УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон гишүүдийг сургалтад хамрууллаа

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан сургалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр шинээр сонгогдсон гишүүдэд зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Сургалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан “Монгол Улс бол Үндсэн хуулиараа тунхагласан Парламентын засаглалтай орон. Үндсэн хуулиар парламент бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох, хянан шалгах, ард түмнээ төлөөлөх үндсэн гурван чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Энэхүү нэр хүндтэй, өндөр хариуцлагатай, эрхэм чухал үүрэг УИХ-ын эрхэм гишүүдээр дамжин хэрэгждэг. 2016-2020 оны 7 дахь удаагийн Парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын Стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Энэхүү төлөвлөгөөнд “Монгол Улсын Үндсэн хууль, ардчилсан ёс, хүний эрх, нийтлэг үнэт зүйл, үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, тогтвортой хөгжлийг дэмжин, ард түмний засаглах эрхийг хангасан парламентыг төлөвшүүлнэ” хэмээн заасан. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар шинэ Стратеги төлөвлөгөөтэй болсон. УИХ-ын Тамгын газрын бүтцэд Парламентын судалгааны хүрээлэнг байгуулсан. Эдгээр баримт бичигт УИХ-ын гишүүдэд зориулан Монгол Улсын дотоод, гадаад бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн-асуудлаарх сургалт, семинарыг холбогдох байгууллага, эрдэмтэн, судлаачидтай хамтран зохион байгуулахаар тусгасан. Мөн шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд, тэдгээрийн зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахуудад зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгуулах, хууль тоггоох байгууллагыг шинжлэх ухаанч судалгаа шинжилгээ, нотолгоо дүгнэлтээр хангах нь Парламентын судалгааны хүрээлэнгийн үндсэн чиг үүргийн нэг байхаар тодорхойлсон юм. Цаашид Та бүгдийн санал, хэрэгцээ шаардлагыг үндэслэн сургалт мэдээллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн онцлон тэмдэглээд УИХ-ын эрхэм гишүүдэд амжилт хүсэв.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нийт 606 иргэн 29 тойрогт нэр дэвшсэн. Үүнээс 8 дахь удаагийн парламентад нийт 32 гишүүн анх удаа сонгогдсон бол хоёр ба түүнээс олон сонгогдсон 44 гишүүн байгаа юм.


Сэтгэгдэл

Зоч [66.181.161.20] 2020-06-30 01:56:01

Ан- ын нөхдөд баяр хүргэе!!. Олигтойхон сөрөг хүчин болоод хүчтэйхэн ташуур өгөөрэй!!. Юугаа сураад байгаа юм бэ?! .. Ждү яаж хулгай хийхэд үү?! Ажлаа түргэн эхлэхгүй бол зун дууслаа шүү!!!...

ЗАЯА [210.106.212.112] 2020-06-29 20:38:01

САЙХАН СОНГУУЛЬ БОЛСООН.. УЛС ОРОН МИНЬ МАНДАН БАДРАХ БОЛНООО

TSERENDORJIN GANBAYR [202.126.88.205] 2020-06-29 18:21:51

GUTAMSHGIIN NOVSHNUUD, MANANGIIN BANT ULS GUTLIIN VDEESNII SHINE ULAAN HAMGAALIGCHIDTAI BOLJ BAIGAAM BAINA .ENE MONGOLCHUUDIIN SHUDRAGA ARDCHILSAN SONGUULIIG GUTAAN DOROMJILJ BUI ENE AVGALDAI TULUGNVVD UDAHGVI HURELSVGTEIGEE HOLOO JIIGDEN ZAILJUULAGDAJ,MONGOL NUTAGT SHINE EZENT GVREN BII BOLJ TSAGIIG ERSHEENE GEDEGT BI ITGELTEI BNA.

urgen [103.57.94.76] 2020-06-29 17:59:47

zuw l bnshdee...

Зочин [70.29.80.254] 2020-06-29 15:54:25

Энэ хүмүүст сургалт зохион байгуулах, тийм сонин юм байдаг юмуу ? Энэ хүмүүс чинь монголын сор хүмүүс биз даа ёстой дуулаагүй сонин явдлыг л сонсож байна . Одоо тэр багш нар нь хэр мэдлэгтэй юм бол Гучин жил тэнгэ байснаа гэнэт сэрсэн юм байх үгүй онигоо ярьж байгаа байлгүй даэ

зочин [124.44.156.207] 2020-06-29 15:08:00

За мэдэхгүй, дахиад 4 жил Монгол сайхан орон, сайхан сэтгэлтэй монголчууд маань ажилгүй, орлогогүй, ядуу зүдүү, өвчтэй зовлонтой, асар их өртэй зээлтэй, архин далайд живсэн, оюуны хомсдолтой хоосролтой хэвээр байх болов уу? яах бол оо?

Сонгогч [66.181.161.113] 2020-06-29 14:23:24

Ээ чаваас ээ чааваас давтлагад суух гэж төрийн ордондоо асар өндөр такс төлж ирдэг болоо юу? Ээ чааваас нэр дэвшигчиддээ эхлээд хичээлийг нь заагаад дараа нь шалгаруулахгүйдээ. Үнэн ичмээр төр жолоодох гэж биш мэдлэгээ дээшлүүлэх гэж дамжаанд өрсөлдсөн нөхдүүд үү?

Сонгогч [66.181.184.183] 2020-06-29 13:39:17

Дэмий хүмүүс хэд хэд байнаа.одоо юм хийж амалснаа биёлэх л үлдлээ.

Зочин [66.181.161.49] 2020-06-29 12:29:12

Эд маань тээр жилийн бор халзан төлөг хурга, оймс бандаажнуудыг бодвол арай танагтай шиг санагдаж байна.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.