Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй

Ц.Анударь / Нүүр

Улсын онцгой комиссын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 дэх удаагийн хуралдаанаар БНХАУ-аас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд загас далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг түр хугацаагаар хязгаарласан. Мөн Монгол Улсад импортоор орж ирж буй амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлоос сорьц авч баталгаат лаборатрийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллах ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг болголоо.

Иймд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ импортлож байгаа аж ахуйн нэгж, иргэд дээрх шийдвэрийг хангаж ажиллахыг зөвлөж байна.

Дэлхийн улс орнуудад короновирусийн (COVID-19) халдвар тархаж хүний амь нас эрсдэх тохиолдол ихсэж байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсээр байгаа болно. Монгол Улсад орж короновирусийн (COVID-19) халдвар хилээр нэвтрэхээс сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай авах талаар Улсын онцгой комиссоос удаа дараа журам, заавар гаргаж хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдэд өгч байгаа билээ.


Сэтгэгдэл

Зочин [172.58.143.245] 2020-06-30 06:37:25

Zuitei sain bna

Зочин [70.29.80.254] 2020-06-30 00:14:35

Өө ,бид чинь хэзээний мах гурил идэж ирсэн дажгүй, Оросууд л биднийг ногоо идэхийг сургасан урьдана монголчууд төмс лууван байцаа мэдэлгүй ,,жимс түүхээр лус савдаг хилэгнэнэ гэдэг загас барихар усны савдаг ууралан, усанд орохоор буян ариллан гэдэг , мөн хэцүү байсан. Одоо хүмүүсийн зарим нь хүмүүсийн мэдлэг чадвар муудсан Энэ сэтгэгдэл хүмүүсээс хамрагдаж байна маш ядуу сэтгэлгээтэй ягаан даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.