ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн та ирэх дөрвөн жилд юу хийх вэ?

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсан гишүүдийн байр суурийг хүргэж байна.

ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ АЖИЛЛАНА

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүн болчихоор бүх салбарыг мэддэг, их мундаг хүн болчихдог гэж бодохгүй байна. Ийм учраас мэргэжлийн баг, хамт олонтой нухацтай ажиллах ёстой. Онцгой анхаарч ажиллах ёстой асуудал бол жирийн иргэдийн орлого. Иргэд нь өөрсдөө орлоготой байх хэрэгтэй. Түүнээс халамж хүсдэг, бүтээн байгуулалт нэрээр иргэдэд хамааралгүй хөрөнгө оруулалт хийдэг байдал арай биш. УИХ дахь намын бүлэг гэдэг бол төрийн нэг институци. Хамт олноороо дүрэм, дэг журмаараа явна. Хүчтэй сөрөг хүчин болж ажиллана. Ард түмний саналаар 11 суудал авлаа.

ЭРХ БАРИГЧ НАМ МАШ ЯАРАЛТАЙ ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сонгуулийн системийг маш яаралтай өөрчлөх шаардлагатай. Цаашид олон залуус битгий няцаасай. Төрөө байгуулах ажилд оролцдог байгаасай. Олон залуусын дуу хоолой болж ажиллана гэсэн байр суурьтай байна. Ирэх дөрвөн жил маш хэцүү байх болно. Эдийн засгийн хамгийн хэцүү үеүүдийг энэ дөрвөн жилд туулна. Ийм үед эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх, ажлын байраа хамгаалах, хар, саарал жагсаалтуудаас гарах, бондын өрийг төлөх, ажилтай, орлоготой Монгол хүнийг бий болгоно гэдэг нь Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу. Энэ чиглэлээр маш хүчтэй байр сууриа илэрхийлж ажиллана. Бодлогоор дэмжинэ. Т.Доржханд ганцаараа биш. Эрх баригч нам маш яаралтай төсвийн тодотгол хийх хэрэгтэй.

“БАЛ САР”-ЫГ УДААН ТЭМДЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Бал сар”-ыг удаан тэмдэглэж болохгүй. Аюултай нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Өнөөдрийн байдлаар төгрөгийн худалдан авах чадвар огцом унах вий гэдэг айдас байна. Коронавирусээс шалтгаалаад манай улсын түүхий эдийн борлуулалт асар таагүй байгаа. Эдийн засгийн гол асуудлууд руу шууд орох хэрэгтэй. Жижиг, сажиг зүйл хөөцөлдөх хэрэггүй. Бүхлийг шийдвэл бүхнийг шийднэ.

ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ДУУСГАНА

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Шударга, зарчимтай, багаар ажиллана. Монгол Улсын Үндсэн Хуулийн шинэ өөрчлөлтөөс хамаараад хяналт сулрах асуудал гарахгүй байх гэж бодож байна. Бид нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Дарханы замын ажлыг хамгийн түрүүнд дуусгана.

ҮНДЭСНИЙ ХЭМНЭЛТИЙН БОДЛОГООР ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛАА ДАВАН ТУУЛНА

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, хүн амын амьжиргааг дэмжих, эрүүл мэнд, боловсрол нийгмийн хамгааллын салбарт томоохон шинэчлэл хийх ёстой. Тухайлбал, Хуримтлалын сан, Үндэсний баялгийн сан зэрэг томоохон эдийн засаг, нийгмийн үр дагавар бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Энэ удаагийн парламент бол цар тахлын үеийн дэлхий дахины хүндрэл тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийн үед бий болж байгаа учраас юун түрүүнд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хүндрэлийн дараах нийгэм болон эдийн засгийн сөрөг үр дагаврыг багасгах асуудал хамгийн түрүүнд тавигдана. Үндэсний хэмнэлтийн бодлогоор эдийн засгийн хямралаа даван туулна.

АМЛАСАН АЖЛУУДАА ЭХЛҮҮЛЭХИЙГ АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Мөрийн хөтөлбөрт амласан томоохон ажлуудаа эхлүүлэхийг ард түмэн хүлээж байна. Жишээ нь, Анх удаа ипотекийн зээлэнд хамрагдаж байгаа хүмүүс урьдчилгаа төлөхгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэлээ үзүүлээд 4-6 хувийн ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой. Мөн зээлийн хүүг нэг оронтой тоонд хүргэнэ гэж амласан. Энэ мэтчилэн зайлшгүй хийх ажлуудаа гадаад зах зээлтэй уялдуулж, богино хугацаанд хийж, хэрэгжүүлнэ. Үүнийгээ хүн бүр ухамсарлаж, цаг наргүй ажиллах ёстой. Төсөвт тодотгол хийх магадлал өндөр байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫГ БҮХЭЛД НЬ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд баталсан хуулиудыг хэрэгжүүлэх, эдийн засгаа өргөжүүлэх, бүтцээ тэлэх ажил руу ханцуй шамлан орно. Хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгох, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг зохион байгуулж, тэтгэврийн реформ болон боловсролын реформ, шинэчлэлийг даруй хийх шаардлагатай. Дундаж давхаргыг дэмжсэн намын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалыг бүхэлд нь шинэчлэх хэрэгтэй. Өнгөрсөн парламентийн үед өргөн барьсан Хувийн тэтгэврийн хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг энэ намрын чуулганаар хэлэлцүүлж, батлуулна. Дундаж давхаргыг дэмжих тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:00:56

Ay1ML4 http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:15:31

xDJ1eW http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.161.37] 2020-06-30 12:42:27

Хамгийн нэгдүгээрт гишүүний 40 тэрбумаас боломжоороо цуслана. Гишүүн нэг бүр 10-аад тэрбумын халтуур хийж амжина. Ингээд тооцохоор зарцуулсан 500 сая төгрөгөө хэд нугалж авах нь вэ? Нээрэн бас цалин хангамж авдаг билүү?

Зочин [67.168.135.57] 2020-06-30 12:42:06

Наранбаярыг гаргаж ирж боловсролын системийг өөд нь татах байсан юм даанч үхэрнүүд тэгсэнгүй. Одоо мөөрөлдөөд бай. Өөр хэн ч чадахгүй

хөшигний араас [202.70.34.114] 2020-06-30 08:41:31

Байз, эхлээд Ерөнхийлөгчийн хэлсэн хүмүүсийг Уул уурхайн болон Зам тээврийн сайдаар тавих үүрэгээ хэрэгжүүлнэ шүү...................

Зочин [192.82.68.83] 2020-06-30 08:11:44

АРДЫН НАМ НИЙТ СОНГОГЧДЫН 44 ХӨН ХУВИЙН САНАЛ АВЧААД ТӨР БАРЬЖ БАЙГАА НЬ ҮНЭНДЭЭ АЛИА БИШҮҮ

ЗОЧИН [202.126.88.183] 2020-06-30 07:22:19

ГИШҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА НАРЫН ХИЙХ АЖИЛ ИХ АМРАХ ЦАГ БАГА БАЙХ ШҮҮ АРД ТҮМЭН БҮГД ХАРЖ БАЙГАА АЖЛАА ЗӨВ ШУУРХАЙ ОНОВТОЙ ХИЙЖ УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙГ ХУРДАСГААРАЙ. ЭНЭ ЦАР ТАХАЛ БОЛ АЮУЛТАЙ ХЭДИЙ Ч БИДЭНД ЭДИЙН ЗАСГАА БОСГОХ, ГАДНЫ ХАРААТ БИШ БАЙХЫН БАС НЭГ ГОЛ СОРИЛТ ШҮҮ ЗӨВ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. ИРГЭДЭЭ ХАЛАМЖИД БИШ ХӨДӨЛМӨРТ СУРГАХ ЦАГ БОЛСОН. ТА БҮХЭНДЭЭ ДАХИН АМЖИЛТ ХҮСЬЕ.

ЗОЧИН [202.126.88.183] 2020-06-30 07:17:33

УИХ-Н ГИШҮҮД ЗАМ БАРИДАГ ЮМ УУ. ХЭНИЙГ СОНГОСОН ЮМ БЭ ХУРДАН БОДЛОГО ХУУЛИА ГАРГААД ЗАСГИЙН ГАЗРАА АЖИЛЛУУЛЖ ХЯНАЛТАА ТАВЬ ЗАСГИЙН ГАЗРЫН АЖЛЫГ САР БҮР ТАЙЛАНГ НЬ СОНСОЖ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ БОДЛОГОО ГАРГА

Zochin [172.56.42.88] 2020-06-30 04:06:22

Tsenher tsamtstai aduu shig avgai hen be?

Hun [71.229.165.236] 2020-06-30 02:50:16

Delgersaikhan shorondoo orno. Switzerland ad hereg ni haagdaagui bgaa, harin ch huuramch bichig barimt uildsen hereg nemegdej bgaa.

Zochin [192.82.72.234] 2020-06-30 02:50:13

Oyunchimegiig gargah hereggvi baisiin

Iirgen [202.9.40.174] 2020-06-30 09:26:44

Ynxeer xereggyi xyviin erx ashgiig niitiin erx ashgaas deer tavisan bas neg berd gedgiig zarlaj shyymjleed bxd ter toirgiin xymyys yu bodoj songodog ym bol ene met turuun xylgaich lyivarchdaa tetgej sanal ugsun xymyyst mash xaramsaj bna

Zochin [183.199.113.101] 2020-06-30 02:04:41

Ene dotor Ganbaatar harin ym hiij magdaggui

yamar ch yum hiihgui dee dollar 2860 hurchihlee 4 jiliin daraa 4200 garah baihaa [59.153.115.162] 2020-06-30 02:04:04

hulgaichid ahin ahin hiiged bi bol itgehgui baina .yamar neg yum sedej olno doo bi ene ih hural zasgiin gazaraas yuoch heleehgui baina hairan 4 jil bolj duusna

Zochin [183.199.113.101] 2020-06-30 02:01:45

Bugd hudlaa moroodol

Зочин [192.82.67.97] 2020-06-30 01:42:07

Пээ базарваани хум пад. Дамдинням дарханы замыг шууд барина, Мөнхцэцэг боловсролын шинэчлэл хийнэ, Булгантуяа төсвийн зардлыг хянаж танана ёстой гялалзуулж өгөх нь ээ. Яг үнэндээ бүгд Хүүкийн кнопчид болж орж ирцгээснээ хүүхдүүд мэдээгүй л яваа бололтой.

Зочин [98.253.30.34] 2020-06-30 01:37:03

Iy hiihev dee omno n gishuud iy hiideg bsiin teriigee l hiineshdee. Manaihan tom tom iym hulegeed l moroodood hereggui. Odoo udahgui 3-4 hon sariin daraanaas huitreed nogoo utaagui tulshee tuleed jiriin ard irged ugaartaj uhdegeeree uheed l ... idej uugaad l 4 jiliin daraa odiid PEEH IIM HULGAICHUUDIIG NASANDAA HARSANGUI estoi shine hun songoy geed l songuuliin daraa nogoo l hed. Bidnii amidral yag l iim baidlaar ergeldseer 28 jiliig ardaa orhijee.

Зочин [98.253.30.34] 2020-06-30 01:38:24

Amidral saihan bna oo. Hurdan naadam boloosoi.

Зочин [59.153.112.69] 2020-06-30 01:25:15

Оюунчимэг лаларын боовчин авгай үхснээ хийдгийн . Хүний хийсэн ажлыг би хийсэн гэж гуцаад мал шиг болчихсон үгүйрсэн ядуучууд жаахан ч болсон ухаан сэтгэл 2 суумаар юм

Иргэн [202.21.124.134] 2020-06-30 01:13:33

Цогтгэрэл, Доржханд хоёрын хэлсэн үгнээс нь харахад горьдлого найдлага төрөхөөр ... Харин тэр Дамдинням гэж нөхөр ч дээ, уг нь уул уурхайн бодлого нтр гээд байсан худлаа шив...!

Зочин [202.126.90.147] 2020-06-30 01:06:51

амиа бодох вий дээ.

Зочин [202.179.25.198] 2020-06-30 00:25:09

дараагийн сонгуульд гарах гэж байгаан бол сумоч Батбаяр усаа зөөж тусална уу

Дамдинням бол худлаа л ярина. [202.126.88.221] 2020-06-30 00:12:02

Дамдинням бол адгийн шаар. Юу ч гэж худлаа ярьна. Яг л Дарханы замыг нээж харагдаач .Амыг чинь асуунаа.Дамдмнням аа

Зочин [139.5.217.57] 2020-06-30 00:25:05

сэлэнгэ Дарханд онцгүй хүмүүс гарсан

Зоч [66.181.161.20] 2020-06-29 23:55:48

Юугаа яриад ал гуурлаад байгаа юм бэ? Ажлаа хийгээчээ!!!....


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.