Ахмад настан та амарч сувилуулахаар зэхэж байгаа бол анхаарлаа хандуулна уу

Н.Баярмаа / Нүүр

Ахмад настнууд амралт, сувиллын газарт жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй байдаг. Ахмад настны тухай хуулийн 8.1.2-т ахмад настан ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт 10 хүртэлх хоног хөнгөлөлттэй үнээр амрах эрхтэй гэж заасан. Ингэхдээ нэг ор хоногт Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөг байхаар зохицуулжээ. Харин аймаг, дүүрэг дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа ахмадын сувиллын газрууд нэг ор, хоногт 13 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

Уг хөнгөлөлтийг эдлэхийн тулд ахмад настан дараах зүйлсийг бүрдүүлж, сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандах юм.

Үүнд:

  1. Өргөдөл (маягтын дагуу)
  2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  3. Эрхийн бичгийн үнийг төлсөн баримт
  4. Замын зардал төлсөн тухай баримт

2020 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалтыг зургаар орууллаа. Ахмад настнууд нийгмийн ажилтанд хандахаас гадна сонирхсон амралт, сувилалын газрынхаа утасны дугаар руу холбогдож, шаардлагатай мэдээллээ лавлах боломжтой.

image

image

image

image

image

Ахмад настнуудыг хүлээн авах амралт сувилалын газрууд бэлтгэлээ хэрхэн хангасан талаар зарим хүмүүстэй холбогдож тодрууллаа.

Бид нэг өрөөнд 4 хүн байхаар зохицуулан ажиллана

АШУҮИС-ийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Өнөржаргалтай холбогдоход манай АШУҮИС-ийн Сургалтын нэгдсэн эмнэлгийн харьяа сувилал нь амралтын улиралд тааруулан 50 орчим амрагч хүлээн авдаг. Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлээд дөрвөн жил болж байна. Амрагч ахмадууд 300 мянган төгрөгийн үнэтэй эрхийн бичгийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраар 200 мянган төгрөгөөр хөнгөлүүлж хувь хүн өөрөө 100 мянган төгрөгийн төлбөрөө төлж амардаг. Коронавируст өвчлөлийн эрсдэл буураагүй байгаа учир аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд амрагчдыг 2-3 хэсэг болгон зохион байгуулж оролцуулах, нэг өрөөнд 4-өөс дээш амрагч авахгүйгээр ажиллана гэлээ.

Энэ жил амрагч багатай үйл ажиллагаа явуулж байна

Ахмад настны үндэсний төвийн нярав Л.Оюундэлгэрээс мэдээлэл авлаа. Ахмад настны үндэсний төв амрагчдаа хүлээн авахад бэлэн болсон байна. Амрагчдыг 10 хоног амрааж сувилахдаа зүү төөнүүр бариа засал физик эмчилгээгээр үйлчилдэг аж. Энэ жилийн тухайд амрагчдын тоо бага байгаа учраас олноор цуглахаас үүдсэн аливаа эрсдэл байхгүй гэж байна. Иргэд тус амралт сувилалд үйлчлүүлж байх хугацаандаа амны хаалт зүүхээс эхлээд ариун цэврийн дэглэм сахиж хэвшсэн гэлээ. Хоолны заал болон амралтын байрны ачааллыг нэг дахин бууруулахаар тооцож зохион байгуулалтыг хийж эхэлжээ.


Сэтгэгдэл

Иргэн [184.145.66.17] 2020-07-04 16:22:19

Ахмад настнууд жилд амралт сувилалд 1 удаа, рашаан сувилалд бас 1 удаа хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхтэй байдаг гэдгийг тодорхой бичээч. ЭМД газрын мэргэжилтэнгүүд амралт сувилалд л амардаг гэсэн ойлголтыг л өгөөд рашаан сувилалд бас явж болно гэдгийг бас ойлгомжтой тайлбарлаж өгмөөр байх юм

zochin [66.181.188.165] 2020-07-03 09:13:51

400.00 aas doosh tetgeveriig nemj yadaj 500000 bolgoh heregteish dee .unendee 350aar yaj amidrah ve dee 500.000 aas deeshhiig nemeed baih shaardlagagui

Зочин [192.82.76.205] 2020-07-04 02:24:22

Даатгал бага төлсөн учраас бага тогтоосон их төлсөн нь тэр хэмжээгээр тогтоолгож байгааг ойлгох хэрэгтэй бага байгаа нь төрийн буруу биш өөрийн чинь бурууг ойлгоо хүний төлөө амьдардаг аа болио

Зочин [202.72.246.100] 2020-07-03 07:06:29

АН-ын экс дарга С. Эрдэнэ Хөвсгөл Хатгалд ахмадын амралт нээлээ гээд бсан тэр нь хайчаа вэ? Бас хувьдаа авчаа юу? Хүн амарч бна гэж дуулддаггүй. Ахмадын нэр барьж газар л авсымаадаа?

Зочин [66.181.185.33] 2020-07-03 14:19:06

Энэ амралт ашиглалтанд орсон бна. Сайхан л амралт / нуурынхаа зүүн талд/ болсон. Одоо ахмадуудаа авч эхэлж бгаа байх Аймгийн асрамж үйлчилгээний хэлтэсээс асуугаарай

Цэгит [66.181.161.25] 2020-07-02 13:32:32

Амралт сувилалын газруудынхаа нэр хяг утасны дугаар болон бусад мэдээллүүдийг том үсгээр бичвэл зүгээр юм даа. Өтөл насны бид үзэж уншихгүй байна.

Оюун [122.201.21.139] 2020-07-02 03:24:16

Хэзээнээс л өрөөнд 4 хүн авдаг шүүдээ тэхээр хүнии тоо цөөрөөгүй л байна

Иргэн [184.145.66.17] 2020-07-01 01:06:12

Энэ хаанаас гаргасан мэдээлэл вэ???? Худал мэдээлэл бншдээ

Талархал [66.181.177.163] 2020-06-30 14:13:08

Сайхан амралт сувилал бэлдэж өгөөд санал болгохоор бүүр давараад хадуураад бх юмаа. Чадахгүй нь боль. Чадах нь амралгүй яахав.. Сувилалынхаа байрлалыг хэлээч. Настан явуулая. Хоол хэр сайн бол.

Зочин [114.246.34.154] 2020-07-01 23:56:07

Tiim sh de.aimaar davruu manaihan.unegui yumand nugasgui.manaih shig hyamd ortogtoi emneleg suvilal delhiin haana ch bhgui eee.

зочин [192.82.74.239] 2020-06-30 10:38:31

ман цалин тэтгэвэр тэтгэмжээ нэмэх5,1их наядыг хог хаягдал болгочихоод бгаа ,амадууд үүнд их баяртай бахдалтайгаар сонгуулийн саналаа өгсөн байхаа хөө.350 аваад амраад 4жил амраад байж дээ.сонгуулиар манаас мөнгө тараасан гэсэн тэр мөнгөө 4жил амидралдаа зарцуулахад хангалттай биш үү хөө.ман ч сайхан амидрал мэддэг ядуу тарчиг байлгах дуртай сайхан нам шүү.сонго дараа ни битгий уули за юу.

иргэн [202.9.46.77] 2020-06-30 02:41:35

350 Төг тэтгэвэрийн хэдээр нь амарч хэдийг нь амьдралдаа зарцуулах вэ??????өндөр тэтгэвэр авдаг хүмүүс нь л амар ч бага авдаг нь амрах битгий хэл яг амьдралдаа тааруулж амьдарч бна.Төр юу хийж байгаа билээ дээ.мянган амралт суртчилаад ч хэрэггүй дээ!!!!!!!"

Зочин [66.181.161.85] 2020-07-04 01:59:52

Тиймшдээ 350.0 төгөөр яаж амрах бэх дээ тэтгээрээ багийг нь нэммээр лаа байна шүү

Зочин [117.111.11.204] 2020-06-30 05:00:03

Tiishde


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.