УОК-ийн хуралдаанаар хөр хориог сунгах эсэхийг хэлэлцэнэ

Н.Баярмаа / Нийгэм

Улсын Онцгой комисс өнөөдөр 11.00 цагаас хуралдах боллоо. Уг хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Өмнөх хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон.

Мөн энэхүү хуралдаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинэ коронавирусийн тархалтын талаарх эрсдлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонсох юм. Уг үнэлгээнд гарсан дүгнэлтээс шалтгаалж, хөл хорио үргэлжлэх эсэх шийдвэр эцэслэгдэнэ гэж ойлгож болно.

Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар 220 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөвөөрлөгдөж орж ирсэн. Нийт 75 хүн эдгэсэн бол үлдсэн нь эмчлүүлж байна.