Цагдаа, эрүүл мэндийн газарт 90 автомашин өгчээ

Н.Алтанцэцэг / Нийгэм

Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт тоноглогдсон 90 автомашиныг хүлээлгэн өгөх ёслол Сүхбаатарын талбайд болов.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна" гэв.

Харин Нийслэлийн Цагдаагийн газрын дарга хурандаа Д.Ядамдорж “Одоогийн байдлаар иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт 65 автомашин дуудлагаар ажилладаг. Өнгөрсөн 2012 онд парк шинэчлэлт хийж байсан ч эдгээр автомашины гүйлтийн хугацаа дууссан. Нийслэлийн Цагдаагийн газарт 40 автомашинаар парк шинэчлэлт хийгдснээр дуудлагын хугацаа 15-20 минутаар багасч байна" хэмээжээ.

image

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Төмөрбаатар “Яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 20 минутад хүлээн авдаг. Эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бүрэн тоноглогдсон 40 ширхэг автомашиныг хүлээлгэж өгснөөр яаралтай түргэн тусламжийн дуудлагыг 10-15 минутад багтааж хүлээн авах бүрэн боломжтой болж байна” гэж ярсан талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [182.160.34.211] 2020-06-30 03:03:09

Tender shalgarrulj avch bgaa yu zugeer tatvar tologchin mongo urn bn uu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.