Д.Нямхүү: Өчигдөр 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлааар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн дахинаа 10,400,000 хүн өвчилж, 507,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 200,000 гаруй хүн шинээр өвчиллөө. АНУ, Бразид, Энэтхэгт халдварын тохиодол хамгийн олон бүртгэгдсэн.

Халдварт өвчний математик тооцооллын төвийн судлаачид дэлхийн нийт хүн амын 5 хувь нь коронавируст халдвараар өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол хийсэн байна.Цар тахал буурах болоогүй, дэлхийн бүх улс орны өмнө тулгарах асуудал боллоо. Хүн бүр коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй. Гэхдээ хүн бүр өөрийгөө болон бусдыг эрсдлээс хамгаалах боломжтой" хэмээн ДЭМБ-ын захирал онцолж хэлсэн. ОХУ-д өчигдөр 6,719 хүн шинээр өвчилж, 59 хүн нас барсан байна. Манай олон аймагтай хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдсэн. Тувад нийт өвчлөлийн тоо 4,361 болсон байна.

Манай улсын хувьд 24 цагийн хугацаанд 119 дугаарт 159 дуудлага ирсэн бол гадаад улсуудаас 5 иргэн холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан” гэлээ.

ХӨСҮТ-Д ЭМЧЛЭГДЭЖ ЭДГЭРСЭН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ӨНӨӨ ӨГЛӨӨ 07:20 ЦАГТ ТӨРӨӨД ОХИНТОЙ БОЛЛОО

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоорсэн хүмүүс голчлон байгаа. Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-т хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй.

Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүврийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа. Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хнөнгөн, 11 хүн хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрөөд охинтой боллоо. Баяр хүргэе. Дараагийн онгоцуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан" гэлээ.