Remdesivir тарилгын нэг хоногийн эмчилгээний үнийг 468 ам.доллар байхаар тогтоожээ

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Европын холбооны 27 улсад COVID-19 халдвартай өвчтөнүүдэд “Remdesivir” тарилгыг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа билээ.Э

Тэгвэл "АНУ-ын Gilead Sciences компани АНУ болон бусад хөгжингүй улсуудын зах зээлд Remdesivir тарилгын тав хоногийн эмчилгээний үнийг нэг ижил байхаар буюу 2,340 ам.доллар байхаар тогтоосноо зарлажээ.

Уг тарилгын тав хоногийн эмчилгээг анх АНУ-ын Эмнэл зүйн болон эдийн засгийн дүн шинжилгээний институтээс 5,000 гаруй ам.доллар байхаар тогтоох санал оруулж байсан.

Энэ хооронд Оксфордын их сургуулийн эрдэмтэд үрэвслийн эсрэг өргөн хүрээнд ашиглагддаг ч патентын хугацаа нь дууссан дааврын бэлдмэл болох Dexamethasone эмийг хүндэрсэн өвчтөнд хэрэглэхэд үр дүнтэй байгаа талаар судалгааны дүнгээ танилцуулж, улмаар энэ эмийг ДЭМБ-аас сайшаасан нь Remdesivir тарилгын үнэ ийнхүү буурахад нөлөөлсөн байх магадлалтай гэжээ.