Шинэ парламентын Анхдугаар чуулган эхэллээ

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь удаагийн парламентын Анхдугаар чуулган эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Анхдугаар чуулганыг нээж үг хэлж байна. Тэрээр хэлсэн үгэндээ “Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулиар иргэдийн итгэлийг авч, сонгогдсонд баяр хүргэе. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл бий. Иймд та бүхэн шуурхай ажиллан, зөвхөн зөв шийдвэр гаргах хариуцлагатай үед та бүхэн УИХ-ын гишүүн боллоо. Та бүхэн олны итгэлийг дааж, иргэдийн боломжийг хулгайлалгүй, урдуур нь орж, өөртөө ашиглах бус тэдэнд илүү их боломж олгож ажиллаарай. Улсын сангийн мөнгийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон зөрчлийг өмнөх УИХ-ын гишүүд удаа дараа гаргасан.

Тэд дээд байгууллагын нэр хүндийг унагаасан. Үйлдэл дээрээ баригдсан үед л УИХ-ын гишүүнийг баривчлах тухай хуулийн заалт бий. Үүнийг өөрчлөх цаг болсон. Үйлдэл дээр нь гэмтнийг баривчлах угаасаа боломжгүй юм. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотнынхондоо давуу тал үүсгэсэн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тендер авсан нь тогтоогдсон УИХ-ын маш олон гишүүн бий. Иргэдийнхээ боломжоос хулгай хийдэг биш, боломж олгодог чуулган байх хэрэгтэй” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.195] 2020-06-30 07:30:06

Анх дугаар чуулганаасаа л , тангараг өргөх ёслолоосоо л ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧИЖ ЭХЛЭЛЭЭ Д ЭЭ ... Одоо яахав :: , ерөнхийлөгч өө , ҮХ - ийн ЦЭЦ ээ ... ?!! - "... ахмад настангууд нь тангараг өргөсний дараа цагаан толгойн үсгийн дарааллаар ... тангараг өргөнө " гэсэн утгатай заалт үндсэн хуульд байгаа юм уу ... ? !!

Зочин [192.82.67.97] 2020-06-30 06:54:48

Яг нэг харагдах юмаа. Тангараг өргөх дэг жаягаа ч мэдэхгүй. Мөнхбат, Оюунчимэг мэтийн сумтай нөхдүүд. Эд нарт хичээл заахгүй яасан юм тамгын газрынхан.

Irgen [202.70.34.114] 2020-06-30 06:47:40

Гуяа дагасан хүзүүнүүд бодоорой, эхэнд нь хэллээ шүү................Хүчин, аллага, завхайралаас хол гэр бүлдээ үнэнч байгаарай даа, золигнуудаа..........

зочин [192.82.68.230] 2020-06-30 06:20:05

тангарагтаа үнэнч байгаарай ойр дотны эргэн тойрны хүмүүс нь муу муухай зүйл рүү битгий чирээд байгаарай

Jonhuu [172.58.46.178] 2020-06-30 05:39:37

Tani nairuulsan comedi


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.