Элсэгчид долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд сургуулиа сонгон баталгаажуулна

Н.Баярмаа / Боловсрол

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид энэ сарын 25-ны өдрөөс эхлэн www.ees.edu.mn сайтад бүртгүүлэн өөрийн хүссэн 10 сургуулийн 10 мэргэжлээр, долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд сургуулиа сонгон баталгаажуулах ба ЭЕШ-ын онооны дараа тухайн сургуульд тэнцсэн эсэхээ цахим хуудаснаас мэдэх боломжтой болж байгааг БҮТ-өөс мэдээллээ.

Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүүхдүүд тухайн сонгосон сургуульдаа дээгүүрт эрэмбэлэгдэж элсэх бол бусад элсэгчид өөрсдийн оноонд тохирсон их дээд сургуулиудад элсэх аж.

Манай улс коронавирусийн улмаас анх удаа элсэлтийн ерөнхий шалгалт болон их дээд сургуулиудын бүртгэлийг цахимаар авч байгаа ч, цаашид байнгын цахимаар явуулдаг болохоор төлөвлөж байгаа аж.

Ирэх сарын 2-нд буюу /2020.07.02/ өдөр орон даяар ЭЕШ 10:00 цагт эхэлнэ.

Элсэгч сонгосон сургууль, ангидаа тэнцвэл хүсэлтээ баталгаажуулан сургуульдаа суралцах боломж нь бүрдэнэ. Харин тэнцээгүй тохиолдолд дараагийн хуваарилалтыг буюу үлдсэн сургуулиудын хуваариас сонголтоо хийх бүрэн боломжтой юм.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.129] 2020-07-01 12:55:27

Zarim huuhduud omno ni burtguulsen snuu dee, burtgel hiij bna geed burtguulsen, odoo tegeed dahiad burtguuleh um uu, DANDAA BUDILUULSAN UM HIIH UM, OILGOMJTOI BOLGOOCN,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.